Далайн хар салхи "Маттью" АНУ-ын Флорида муж улсын нутагт гарснаас хойш, Америкийн дорнод нутгийн тэнгис дагуу муж улсуудад ноцтой нөлөөлж, одоогийн байдлаар наад зах нь 11 хүн амь насаа алдаж, 2 сая гаруй айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан тасалдсан байна.
Далайн хар салхины үндэсний мэдээллийн төвд гаргасан албан мэдээнд тэмдэглэснээр, далайн хар салхи "Маттью"-гийн эрч хүч 3-р зэрэглэлээс буураад 1-р зэрэглэл болсон бөгөөд ирэх 36 цагийн дотор халуун бүсийн хуй салхи болох төлөвтэй байгаа бөгөөд тэнгис дагуу хотуудад догшин салхи үүсгэж болзошгүй байгаа аж.
Үүнээс өмнө, далайн хар салхи "Маттью" Гайти, Куба, Доминика, Багам зэрэг Карибын тэнгисийн орнуудад нөлөөлсөн бөгөөд түүнд Гайтид хамгийн ноцтой гамшиг учруулж, хэдэн зуун хүний амийг авсан билээ. Байгалийн энэхүү үзэгдэл ойр ойрхон давтагдаж байгаа нь хүлэмжийн хий ихсэж байгаагаас мөн нөгөөтэйгүүр хүн төрөлхтөн байгал дэлхийтэй зүй бус харьцсанаас болж буй хэрэг гэж байгаль судлаачид дүгнэж байна.
Ц.ХИШГЭЭ