АНУ-ын суртал ухуулгад, хуурамч ятгалгад автахгүй, гэрээ гэсэн зүйлд хууртахгүй, америкчуудад араараа тавиулахгүй гэдгээ Оросууд бодитойгоор илэрхийлж эхэллээ.
Оросын зүгээс, яг 7 хоногийн өмнө Америкчуудтай цөмийн энергийн салбарт хамтарч ажиллах гэрээгээ цуцаллаа. Мөн тэр өдрөө л, Оросын Росатал компани Америкийн эрчим Хүчний яамтай хамтарч байсан цөмийн эрчим хүчний салбарынхаа үйл ажиллагааг зогсоосноо албан ёсоор мэдэгдлээ. Түүний зэрэгцээ, Оросын Цэргийн хамгийн том флот болох Севастополиос цөмийн пуужин тээх, харвах зориулалт бүхий Серпухов, Зелёный дол зэрэг 2 хөлөг онгоцыг гинжнээс нь мултлан холын аян замд гаргасан байна. Нэмээд, Малахит хэмээх цөмийн пуужин тээгч, харвагч хөлөг онгоцыг гаргана гэж мэдэгдлээ.
Яг энэ үетэйгээ давхцуулан Орос орон даяар иргэний хамгаалалтын маш том сургуулилтыг 4-6-ны өдрүүдэд хийлээ. 200'000 аврагч, 50'000 техник оролцсон тус сургуулилтад нийтдээ 40 сая энгийн иргэд хамрагдсан байна. Путин ;- Оросын хүч чадал бол Оросын ард түмэнд өөрт нь, оросын соёл, түүх, уламжлалд, эзэмшиж буй газар нутагт, түүний дор буй баялагт, өөрийгээ хамгаалах чадварт оршдог. Тэр дундаа, Оросын хүч чадлын амин сүнс нь, оросын ард түмний нэгдэлд оршдог гэж ард түмэндээ хандаж үг хэллээ.
Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ