Дайн үүсэх нь зайлшгүй. Орос, Америкийн цэргийн өндөр албан тушаалтнууд ингэж хэлж, түүндээ бэлдэж байна. Путины төрөлх хот, Санкт Петербург хотын дарга дайны өдрийн талхны нормыг нэг хүний 300 грамм байхаар тогтоосон шийдвэр гаргалаа.
Дайн гарсан тохиолдолд хүнсний нөөцөөс 20 хоног талхаар хангана гэж тооцсон тухай Оросын НТВ сайт мэдээллээ. Түүний зэрэгцээ буудай, үр тариа зэргийг нөөцөлж эхэлсэн байна. Нийтдээ 69,7 мянган тонн хүнс, хүнсний бүтээгдэхүүн нөөцлөхөөр төлөвлөжээ.
Ц.ХИШГЭЭ