Бие биен лүүгээ дайрч давшилсан, нэг нэгнийгээ "доош" нь хийж, доромжилсон өнгө аястайгаар халз ярилцлага өндөрлөлөө. Хоёр биенээ үзэн ядаж, улмаар гар ч барилгүй хоёр тийшээ одлоо. Тэд халз ярилцлагын олон жилийн уламжлалыг эвдэв. Эмэгтэйг хүчиндэх гэж оролдсон оролдлогоо Трамп цайруулах гэж ,- Миний тэр үед хэлсэн, ярьсан зүйл бол миний хэн болохыг тодорхойлохгүй гэж хэлсэн бол, Хиллари, - Чи яг л тэр хэлсэнтэйгээ адил хүн байхгүй юу гэж хэлснийг нь үгүйсгэлээ. Трамп,- Тэр чинь хувцас солих өрөөнд болсон хий дэмий чалчаа л үг байсан шүү. Яахав, гайхуулаад байх зүйл алга. Гэхдээ би гэр бүлийнхэн болон америкчуудаас уучлал гуйя. Би зүгээр л хий хоосон чалчиж байсан бол Билл Клинтон үйлдэж байсан шүү дээ гэж Хилларигийн эмзэг сэдэв рүү довтолсон.
Түүгээр ч барахгүй, Билл Клинтонтой явалдаж байсан эмэгтэйчүүдийг ч зааланд авчирсан байлаа. Түүний зэрэгцээ төрийн нарийн бичгийн дарга байхдаа устгасан 33 мянган е-майлыг ч сөхлөө. Охин Челсигийн йогод явсан түүх. Хэрвээ би АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдвол, чиний энэ хэргийг сөхөх болно гэж хэллээ. Хиллари ,-Ямар азаар Трамп шиг темпараменттэй хүн АНУ-ын ерөнхийлөгч болчихоогүй юм бэ. Трамп, - Би болчихвол, чи шоронд заларна шүү дээ" Энэ мэтчилэнгээр бие бие рүүгээ ус цацаж, шүлс үсэргэсэн хоёр дахь халз ярилцлага өндөрлөлөө.
Эхний ярилцлагад ялсан Хиллариг хоёр дахь халз ярилцлагад ч илүү байсан гэж мэргэжилтнүүд дүгнэлээ. Удахгүй З дахь буюу, сүүлчийн ярилцлага болно.
Ярилцлагын студид, ганц ялаа дүнгэнэ нисэж байснаа, яг Хилларигийн духан дээр суусан нь бас нэг сонирхолтой ярих сэдэв болжээ. Энэ ялааг Кремлээс илгээсэн нууц агент гэж ч тоглох болсон байна.
Б.ПҮРЭВСҮРЭН