ПУТИН, ЭРДАГОН ХОЁР МАШ ЯВЦУУ ХҮРЭЭНД УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2016-10-11  

Турк улсад болж Дэлхийн эрчим хүчний Их хуралд Путин урилгаар оролцож байна. Тэр хуралд оролцохын зэрэгцээ Туркийн ерөнхийлөгч Эрдагонтой хувьчилсан уулзалт хийлээ.

Орос-Туркийн харилцаа холбоог өмнөх байсан хэвийн түвшинд аваачих гол зорилготой энэ уулзалт маш явцуу хүрээнд боллоо. Жил гаруйханы өмнө, Оросын онгоцыг Туркийн нутаг дэвсгэрт сөнөөжч түүнээс улбаалж Орос-Туркийн харьцаа муудсан. Тухайн үед Туркийн ард Европын Холбоо, АНУ зогсож, тэднийг Оросын эсрэг турхирч байсныг дэлхий нийтээрээ мэднэ. Төдөлгүй, эдийн засгийн асар их, тооцоолоогүй алдагдал учирч эхэлсэн нь Эрдагоныг ухаарахад хүргэсэн гэж өрнөдийн хэвлэлд тоймлосон байдаг. Эдийн засгаа сайжруулах гарц бол Оростой хэвийн харьцаанд орох, тиймээс уучлал гуйхаас өөр арга зам Эрдагонд үлдээгүй. Тэр эр зориг гаргаж, Путинээс уучлал гуйж, мөргөсөн. Түүнээс хойш харилцаа илэрхий сэргэсэн бөгөөд, энэ 9-р сарын З-нд тэд Гуанжаод болсон Их 20-ийн уулзалтаар мөн тусгайлан уулзсан байдаг.

Энэ удаагийн уулзалт ч гэсэн зөвхөн хоёр орны харьцааг сайжруулах асуудлаар хязгаарлахгүй, мөн алс дорнодын талаар баримтлах бодлого чиглэл ч тусгагдсан гэж мэдээлж байна. Харин, Путины оролцож буй, энэ удаагийн Дэлхийн эрчим хүчний Их хурлаар эрчим хүчний бодлого, стратегиас гадна нефтийн үнийн асуудлыг ч цаашид хэрхэх тухай нэгдсэн шийдэлд хүрэхээр хэлэлцэж байна.

 

 

Д.ПҮРЭВСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?