ЗЭВСЭГ НИЙЛҮҮЛЭГЧ ДЭЛХИЙН ТОП-10 УЛС

2016-10-12  

Нэг. АМЕРИК-33% Дэлхийн 96 орныг зэвсгээр хангаж байна. Бүсийн мөргөлдөөн ихсэх тусам зэвсгийн худалдаа өсөж байгааг харж болно. Сөнөөгч болон бөмбөгдөгч онгоцыг 9 улсад нийлүүлсэн тоо баримт байна.

Хоёр. ОРОС-25% Тус улсын зэвсэг нийлүүлэлт сүүлийн жилүүдэд буурсан. Одоогоор 50 оронд зэвсэг нийлүүлж дэлхийд 2-т бичигдэж байна. Энэтхэг, Хятад, Вьетнам улс зэвсгийг нь голлон худалдан авдаг юм байна.

Гурав. ХЯТАД-5,9% Зэвсэг худалдаалалт нь 88% өссөн. Мөн зэвсэг худалдан авалтаараа дэлхийд 3-р байр руу дэвшсэн. Энэтхэг, Саудын араб гэсэн улсын ард Хятад улс эрэмблэгдэж эхэллээ. Цэрэг зэвсгийн хүчирхэг гүрэн болж байна.

Дөрөв. ФРАНЦ-5,4%-9,8% байснаа бараг 2 дахин буусан. Гол худалдаа нь Рафаэль, дайны зориулалтын онгоц юм байна.

Тав. ГЕРМАН-4,7% Германы зэвсэг нийлүүлэлт ч 2 дахин буусан.

Зургаа. АНГЛИ-4,5% Европдоо хамгийн том зэвсэг нийлүүлэгч. Алс дорнод руу зэвсэг нийлүүлдэг.

Долоо. ИСПАНИ-3,5% Оман, Бахрейн, Алс дорнод зэвсэг нийлүүлдэг гол цэгүүд нь.

Найм. ИТАЛИ-2,7% Мөн л Алс дорнод нийлүүлдэг.

Ес. УКРАЙН-2,6% Нигер, Тайланд, Хорват, Хятад зэрэг улсад нийлүүлж байна.

Арав.ГОЛЛАНД-2% Алжир, Энэтхэг, Пакистан. Ийм судалгааг Швед дэх Олон улсын хүрээлэнгээс гаргажээ. Манай хоёр хөрш бол дэлхийд 2,3-р байрт эрэмблэгдэж байна. Цэрэг зэвсэгтээ маш их анхаарах болсон. Оросын үзүүлэлт ирэх онд өсөх нь тодорхой. Хятад ч гэсэн хүчээ нэмж байгаа.

 

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?