В.ПУТИН : "ОХУ, АНУ ХАРИЛЦАА МУУДАЖ БАЙГАА НЬ БИДНИЙ СОНГОЛТ БИШ"

2016-10-13  

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин : "Орос Америкийн харилцаа муудаж байгаад Орос сэтгэл түгшиж байна. Энэ нь бидний сонголт биш, Орос ерөөс ийм зүйлийг хөөцөлдөөгүй" гэж хэллээ.

Оросын Гадаад худалдааны банкны зохион байгуулсан "Орос уриалж байна" олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт мөн өдөр Москвад болж, ерөнхийлөгч Путин чуулга уулзалтад үг хэлж, Орос Америктай найрсаг харилцаатай байхыг хүссээр ирсэн юм гэж илэрхийлжээ.

Америкийн одоогийн засгийн газартай яриа хэлэлцээр хийхэд маш хүндрэлтэй гэдгээ Путин хүлээн зөвшөөрчээ. Тэрээр : "Америкийн засгийн газар шаардлага хүргүүлж, Оросын талыг шаардлагын дагуу байхыг хүсч байна. Энэ нь яриа хэлэлцээр биш, харин дарамт шахалт үзүүлж байгаа хэрэг мөн. Аливаа асуудалд улс орон өөрийн бодлоготой байх ёстой. Орос Америктай харилцаа тогтоохдоо бие биеэ харилцан найрсаг түнш хэмээн үзэж, ашиг сонирхлыг харгалзан үзсээр ирсэн, цаашид ийм байр суурьтай байх болно" гэжээ.

АНУ-ын аюулгүй байдлын яам, Тагнуулын хяналтын алба энэ сарын 7-нд мэдэгдэл гаргахдаа Оросын засгийн газар хууль бусаар тагнах, чагнах ажиллагаа явуулж байна энэ нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөө үзүүлэхээр оролдож байгаа хэрэг гэж шүүмжилсэн байна. Путин энэ тухай ярихдаа :  "Америкийн засгийн газар Оросыг шүүмжлэх замаар Америкчуудын анхаарлыг өөр зүгт хандуулж байгаа нь, хэрэг дээрээ олон нийтийн хэвлэлийн эрхийг бодитойгоор удирдаж байна" гэж байр сууриа илэрхийллээ.

 

 

 Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?