В.ПУТИН : "АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ОХУ ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОХ САНААГҮЙ"

2016-10-18  

ИТАР ТАСС агентлагын мэдээлснээр, Владимир Путин амралтын өдрүүдэд Энэтхэгийн Гоа хотод БРИКС-ийн орнуудын удирдагчдын 8-р хуралд оролцох үеэр хэвлэлийн бага хуралд оролцсон байна.

Тэрээр хэлэхдээ, “ОХУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаа улс орны төлөөлөл бүгд манай улсыг сайшааж байна. Зарим оронтой маргаан хийх явдал нь өөрт заналхийлэлийг бий болгож байгаа хэдий ч, терроризмийн эсрэг цохилт өгөхөд зөв алхам болно” гэлээ. Мөн тэрээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ОХУ, АНУ-тай харилцаагаа сайжруулахыг хүсэж байна" гэжээ.

Сэтгүүлчид түүнээс АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ нөлөөлөх гэж оролдсон эсэх талаар асуухад "АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцох санаагүй. Учир нь сонгуулийн дараах байдлыг төсөөлөхийн аргагүй юм” гэж хэлсэн байна.

Энэхүү чуулга уулзалтан дээр ОХУ, ЭНЭТХЭГ улсууд батлан хамгаалах болон эрчим хүчний салбарыг хамарсан нийт 16 гэрээ байгуулсан билээ.

Батлан хамгаалах салбарын гэрээнүүдийг дүгнэж хэлэхдээ Нарендра Моди “Манай бүс нутагт заналхийлж байгаа хил дамнасан терроризмтай тэмцэх үйлсийг ОХУ улс ойлгон дэмжиж байгаад гүнээ талархаж байна” гэжээ.

Тэрээр мөн хэвлэлийн бага хурлын үеэр “Хоёр шинэ нөхрөөс хуучин нэг найз илүү” гэж хэлсэн нь анхаарал татсан явдал болсон юм.

 

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сосороо:Энэтхэг Орос улс их чухал гэрээнүүд дээр гарын үсэг зурсан гэсэн тэр талаар оруулаач мэдмээр байна. Ялангуяа батлан хамга**** салбарын гэрээнүүд нь их сонирхол татаж байна 2016-10-18
Баагий:Путин шиг удирдагчтай болох юмсаан. Манайх чинь 3 сая гаран хүн амтай улс сайн аваад явах удирдагч заяахгүй нээ. 2016-10-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?