Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

БАРУУН АЙМГУУД РУУ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЛАА

2016-10-18  

Улаанбаатараас баруун хойд чиглэлийн аймгууд руу зорчих замд үзэгдэх орчин хязгаарлагдсан, замын нөхцөл хүндэрчээ.

Иймд Дархан-Уул аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын шийдвэрээр тээврийн хэрэгслийн орох гарах хөдөлгөөнийг замын нөхцөл байдал сайжрах хүртэл тодорхойгүй хугацаанд хязгаарлахаар болоод байна.

Иймд Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн чиглэлд зорчихгүй байхыг Авто Тээврийн Үндэсний төвөөс анхаарууллаа. 

2016 оны 10 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд говь болон зүүн аймгуудын зарим газраар хур тунадас, цас орно. Салхи 19,21,22-нд Алтайн уулсаар, 20-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 19-нд ихэнх нутгаар дулаахан байх боловч бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ. 

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна.

 

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:za hvitreh ni deeeeeeeeee 2016-10-18
Өнөрөө:Энэ жил их хүйтэн өвөл болох байхдаа. Зун ч сайхан дулаан болоогүй 2016-10-18
zochin:za hvitreh ni deeeeeeeeee 2016-10-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?