Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

МЯЛЗАН ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТ БАРУУН ТАВАН АЙМАГТ ИД ӨРНӨЖ БАЙНА

2016-10-19  

Манай улсын Засгийн газраас Малын мялзан өвчний 11.5 сая тун вакцин худалдан авахад 13 тэрбум гаруй төгрөгийг зарцуулаад байгаа.

Өнөөдрийн байдлаар вакцин хийхээр төлөвлөсөн бүх сум, багтаа хуваарилагдан хүрч, вакцинжуулалтын ажил баруун таван аймагт ид өрнөж байна. Завхан аймгийн хувьд тус өвчний тохиолдолд бүртгэгдээгүй байгаа ч голомт илэрсэн аймгуудтай хил залгаа оршдог тул ийнхүү вакцинжуулалтад хамрагдаж Аймгийн онцгой байдлын газраас хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Завхан аймгийн хэмжээнд 13 сумын 1 сая 800 мянган малыг вакцинжуулалтад хамруулах бөгөөд энэ ажлыг сум, багт зохион байгуулах, малын эмч, хяналтын ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан ажиллаж буй аж. Сүүлд авсан мэдээллээр аймагт дунджаар 80 мянга гаруй малыг вакцинжуулалтад хамруулсан  байна. Ирэх долоо хоногийн дундуур вакцинжуулалтыг бүрэн дуусгах ажээ.

Бог малын мялзан төст өвчин нь өвчилсөн малын нулимс, хамрын гоождос, ханиалгын цацдас, баас, тэжээл, ус, агаар, амьсгал болон  бүхий л боломжит хэлбэрээр халдвар тархдаг. Бог малын мялзан төст өвчнөөр голдуу ямаа, хонь цаашлаад зээр гөрөөс, далд хэлбэрээр тэмээ, үхэр, гахай өвчлөх магадлалтай юм. Энэхүү өвчнөөр өвчилсөн малын хамрын гоождос ихсэж, булингартай шар өнгөтэй болох, хамар тагларч амьсгал давхцах, өндөр хэмээр халуурах, нулимс их гарч нуухтах, уруул, буйл, хэл, толгойн салстан бүрхүүл хөөж бамбайх зэрэг шинж тэмдэг илэрч өвчилдөг байна.

Энэ өвчний шинж тэмдэг нь Ховд аймагт өнгөрсөн гуравдугаар сард илэрсэн бөгөөд оношийг нь тогтоож чадахгүй явсаар өнгөрсөн наймдугаар сард албан ёсоор  мялзан төст өвчин болохыг нь тогтоосныг албаны хүн хэлж байна.

Мялзан өвчний вакцин хийсэн малын махыг 21 хоногийн хугацаанд хүнсэнд хэрэглэдэггүй байна. Иймээс вакцинжуулалтын хугацаанд өвчлөл гараагүй эрүүл бүсээс бод малын махыг гарал үүслийн гэрчилгээ, ариун цэврийн бичигтэйгээр аймгийн төврүү оруулж, худалдаалан, хүнсний хэрэгцээг хангахаар болсон байна.

 

 

А.ГАНБАТ ЗАВХАН АЙМГААС МЭДЭЭЛЛЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?