БИДНИЙ ХАЙРЫН ХАМГИЙН ТОМ ШАЛГУУР

2016-10-19  

Австралийн алдартай модель байсан Туриа Фитт нэг л өдөр үзэсгэлэнт гоо төрхөө алджээ. Тэрээр гал түймэрт өртөж биеийнх нь 65 хувь нь түлэгдсэн байна.

Тэрээр таван сар эмнэлэгт хэвтэж гарынхаа эрхий хуруунаас бусад хурууг түлэгдэлтийн улмаас алджээ. Ингээд тэр хэсэг хугацаанд хэн нэгний асаргаанд байх шаардлагатай болоход түүний найз залуу түүний төлөө өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч найз бүсгүйгээ асарч сувилахаар шийджээ. 

Түүний нөхөр Майкл Нойл Жэймс нь Шинэ Зеландын телевиз, радиод хөтлөгч хийдэг бөгөөд 1965 онд төрсөн одоо 51 настай. 

СNN телевизийн сэтгүүлч нэгэн ярилцлагын үеэр түүнээс : "Чи үргэлж хэн нэгэнд анхаарал тавьж, асарч, үргэлж нэг хүний дэргэд байх хэцүү биш байна уу. Тэр одоо урьдынх шигээ байхаа больсон шүү дээ? хэмээн асуухад Майкл : Би түүний зүрх сэтгэл, зан ааштай нь гэрлэсэн, тэр бол миний мөрөөдлийг үргэлжлүүлж чадах цорын ганц эмэгтэй хэмээн хариулжээ. 

Тэд өөрсдийн амьдралд тохиолдсон энэ аймшигт үйл явдлыг "Бидний хайрын хамгийн том шалгуур байсан" хэмээн үздэг гэжээ Майкл, Туриа Фиттэд эмнэлгээс гарсных нь дараа алмазан шигтгээтэй бөгж бэлэглэн гэрлэх санал тавьж байжээ.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?