Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг 10 дугаар сарын 19-нд “Цагаан хад” гэх газрын шороон замд осол гарж хүний амь нас энджээ. Sinotruk ZZ3257 маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам дагуу байрлах гэр цайны газрын гэрийг мөргөж гэрт байсан 46 настай эмэгтэй Ц-гийн амь насыг хохироож хэргийн газрыг орхин зугтаасан боловч цагдаагийн ажилтнууд шуурхай ажиллаж сэжигтэнг барьжээ. Хэргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
А.ГАНТУЯА