Хятад, Монгол улсын иргэдийн нэгдсэн үзэсгэлэн худалдаа өчигдөр нээгдлээ. Үзэсгэлэн худалдаа нь улиралд нэг болдог бөгөөд Монголоос цагаан идээ, хивс хивсэнцэр, ноос ноолууран бүтээгдэхүүн борлуулахаар очдог байна.
Нэг удаагийн үзэсгэлэн худалдаагаар нийт 2-3 сая юанийн борлуулалт хийдэг аж. Монгол улсын цагаан идээг экологийн цэвэр бүтээгдэхүүн, эрүүл мэндэд ач тустай хэмээн үнэлж, Хятадын олон газрын хүмүүс худалдан авдаг байна.
Үзэсгэлэн худалдаанд ирсэн Хятадын иргэн Ню Жяньхүй "Эндхийн хивс их таалагдаж байна. Тэр тооройн зурагтай хивс бүр ч гоё. Чанар сайтай, гал хүргэж үзэхэд цэвэр ноосны үнэр гарч байсан. Сайн бүтээгдэхүүн гэдэг нь илт мэдэгдэж байна” гэлээ.
Цэгээ боомтын хилийн иргэдийн чөлөөт худалдааны зах 300 лангуу, 27 тасалгаатай. Монголын бизнес эрхлэгчдэд бүгдийг нь үнэ төлбөргүйгээр ашиглуулж байгаа юм. Тус захад өнөөг хүртэл 8 удаагийн үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгуулж, хил орчмын иргэдийг дэмжин ажилладаг байна.
Эх сурвалж : http://mongol.cri.cn/