КАМЕРУНД ГАЛТ ТЭРЭГ ОСОЛДОЖ 53 ХҮН ЭНДЖЭЭ

2016-10-22  

Камеруны Үндэсний телевизийн мэдээлснээр, Камеруны төвийн бүсийн Есекед хотод өчигдөр галт тэрэг замаасаа осолдсон хэрэг гарчээ. Ослын улмаас 53 хүн нас барж, 300 шахам хүн гэмтэж бэртсэн байна.

Эх сурвалжаас мэдээлснээр Яунд хотоос Дуала хот руу явж байсан галт тэрэг орон нутгийн цагаар 12 цагийн үед осолдсон ажээ. Гал тэрэг замаасаа гарч онхолдсон шалтгаан нь бороо ихээр орсны улмаас хөрсний нуралт үүссэн мөн хэт их зорчигчид тээвэрлэн явснаас үүдэлтэй гэж тогтоосон байна. 

Камеруны зам тээврийн сайд, Төмөр замын товчооны удирдах албаны хүмүүс осол болсон газар очиж шуурхай арга хэмжээ авхуулсан байна. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?