ПАКИСТАНЫ ЦАГДААГИЙН НЭГЭН СУРГУУЛЬ ХАЛДЛАГАД ӨРТЖЭЭ

2016-10-25  

Пакистаны баруун өмнөд нутгийн Белужистан мужийн төв Кветта хотын цагдаагийн академид өчигдөр орой халдлага болсны улмаас наад зах нь 48 хүн амь үрэгдэж 100 гаруй хүн шархадсан байна.

Пакистаны армийн төлөөлөгчийн хэлснээр, академийн байр руу тэсрэх бөмбөг бүхий бүс зүүсэн гурван амиа золиослогч дайран орж, хоёр нь тэсрэх бөмбөгнүүдээ дэлбэлсэн байна.

Белужистан мужийн Дотоод хэргийн газрын дарга Сарфараз Бугти хэлэхдээ, "Зэвсэгт этгээд тухайн үед 200-250 орчим цагдааг барьцаалсан. Тэдгээрийн ихэнх нь шархдаж цонхоор зугтааж гарахдаа бэртэл авсан байна. Халдлага гарсны дараа, аюулгүй байдлыг хамгаалагчид уг сургуулийг бүслэн авч, зэвсэгт этгээдийн эсрэг дайралт хийсэн" гэлээ. Гурав дахь амиа золиослогч этгээдийг Пакистаны цэргийнхэн устгасан байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?