ӨӨРИЙГӨӨ ОЛСОН ЖЭННИФЕР ЛОПЕЗ

2016-02-01  

Дур булаам Жэннифер Лопез 1969 оны 7- р сарын 24-нд Нью Иорк хотын ойролцоох жижигхэн хотод төрсөн түүнийг Голливудын хамгийн алдартай эмэгтэй жүжигчин болно гэж хэн ч зүүдлээгүй. Бүжиглэх, дуулах дуртай түүнийг Коллежид сургах гээд ээж нь дийлээгүй. 18 нас хүрсэн түүнийг номын мөр хөөлгөх гэснээс болж ээж, охин хоёр тангараг тасарсан түүхтэй. Эхтэйгээ муудалцсан 18 настай Жэннифер гэрээ орхин өдөрт нь дуу бүжгийнхээ студид бэлтгэлээ хийж шөнөдөө диван дээр унтдаг байсан тухай түүний намтарт бий. Хэдэн сар ийм амьдрал туулсан ч зорилгоосоо няцаагүй Жэннифер мэргэжлээ бүжигчнээс эхэлсэн. Одоо бол тэр америкийн хамгийн алдартай кино жүжигчин, дуучин, бүжигчин, дизайнер, мөн продюсер. Тэр өгзгөндөө мэс засал хийлгэж сая сая доллараар даатгуулсан гэдгийг уншигчид мэднэ. 46 настай тэрбээр өөрийгөө 20 настай байх үеийнхээ фото зурагтай харьцуулж хараад, " Би одоо илүү гоё байна" гэж үзсэнийг хэвлэлд тодотгосон байдаг. Өнөөдөр Жэннифергүй зүйл байхгүй болсон гэж зөвхөн АНУ-д биш, дэлхий шуугиж байна. 2014 оны дэлхийн хөлбөмбөгийн аваргын нээлтэнд Жэннифер л дуулсан. Алдартай бүх сэтгүүлийн нүүрийг Жэннифер дүүргэж, радио тавихад түүний дуу цуурайтаж, телевиз асаахад түүний клип явж, кино театрт түүний тоглосон кино гарч байна. Өөрийгөө олно гэдэг гайхалтай. Дуртай зүйлээ хийх нь амжилтад хүрдгийн амьд жишээ бол 2015 оны хамгийн дур булаам сайхан бүсгүйн нэгээр тодорсон ЖЭННИФЕР ЛОПЕЗ.

Женнифер Лопесын эцэг эх Нью-Йоркт суурьшсан Пуэрто Рикогийн хүмүүс юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?