Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ГОЛЛАНДААС МОНГОЛ РУУ МАШИНААР АЯЛАВ

2016-10-27  

Голландын аялагч залуус Ирис, Вице хоёр, ерэн таван онд үйлдвэрлэсэн хуучин “Делика” машинаар Амстердам хотоос гарч Монголд ирээд буцлаа. Тэр хоёр нутгаасаа эхлүүлсэн аяллын замаа Европ, Ази тивийг дайруулан Монголын баруун хилээр орж иржээ. Ингэхдээ Казакстаны нутгаар нэвт туулан Баян Өлгийн боомтоор манай улсын нутаг руу нэвтрэн нийт 30 000 км замыг 125 өдрийн турш туулсан байна. Аялагч залуус нийслэл Улаанбаатарт саатан улмаар Хөвсгөл, Дархан, Сэлэнгэ аймгаар аялан хот суурин газрын хүмүүс, хөдөөний малчидтай уулзаж учран манай аж амьдрал, соёл ёс заншилтай танилцжээ. 

Аялагч хоёр нь найз нөхөд, ивээн тэтгэгчдийн хандив тусламжаар энэхүү аяллаа зохион байгуулж, замдаа дайрсан улс орнуудын хүүхэд багачуудын асрамжийн газраар заавал орж сэтгэлийн дэм туслалцаа үзүүлэх аяныг өрнүүлж явсан нь хүмүүсийн талархлыг хүлээлээ.

Голланд залуучууд Монголд ирээд Дархан хотын “Art Ger” Энтертайнмэнтийн хуучин танилуудтайгаа уулзсаны зэрэгцээ олон шинэ найз нөхөдтэй болсондоо баяртай байна.

Тэд ярихдаа “- Энэ хол замыг автомашинаар туулах нь үнэхээр сонирхолтой. Газар их үзэж, замд учирсан хүмүүстэй хүссэн үедээ саатан ярилцаж, байгаль уул усны арвин баялаг зураг, бичлэгийн сан бүрдүүллээ. Энэ дотроос Монгол нутгаар хийсэн аялал онцгой сэтгэгдэл үлдээсэн. Биднийг энд байхад гадаадын жуулчдад нутгийн хүмүүс таагүй хандсан зарим нэг мэдээлэл гарсан. Харин бид хоёрын явж өнгөрсөн нутгийн хүмүүс огтхон ч тийм байгаагүй. Монгол хүмүүсийн тусархуу зочломтгой зан чанарыг бид мартахгүй” гэж байв. Аялагч хоёр Монголын хойд Алтанбулагийн боомтоор хил гарч Оросын нутгаар дамжин Европ хүрэх аяллаа үргэлжлүүллээ. Аян замдаа сайн яваарай!

 

 

С.ЭРДЭНЭЦЭЦЭГ  / ДАРХАН ХОТ /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Соёлоо:Гадаад хүмүүс этгээд сонин шүү. Амьдрал нь хүртэл сонирхолтой. Ингэж амьдрах юмсан. 2016-10-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?