ЗИКА ВАКЦИНЫГ КЛИНИКИЙН ТУРШИЛТАД ХАМРУУЛААД БАЙНА

2016-10-28  

Зика вирусийн халдвар дэлхийн хэмжээнд ноцтой хэвээрээ байсаар байна. Одоогоор Америк, Өмнөд Солонгосын судлан гаргасан Зика томууны 2 зүйлийн вакциныг клиникийн эхний туршилтад хамруулаад байгаа ажээ.

ДЭМБ-ын Зика вирусийн халдварын хэргийг хянах албаны захирал Борис Паулин 26-нд Женев дэх Үндэстнүүдийн ордонд болсон хэвлэлийн бага хуралд танилцуулж хэлэхдээ, "Өдгөө дэлхийн 30 гаруй байгууллага, компаниуд Зика вакциныг судалж байгаагаас Америк, Өмнөд Солонгосоос гаргасан 2 төрлийн вакциныг клиникийн эхний шатны туршилтад хамруулаад байна. Бусдыг нь ирэх хагас жилийн хугацаанд клиникийн туршилтад хамруулахаар төлөвлөж байна" гэж хэллээ.

2015 онд Египетийн хар цоохор шумуулаас үүссэн Зика вирусийн халдвар дэлхийн 67 улс орон, газар нутгийг хамарч, зүүн өмнөд Азийн Сингапур, Тайланд, Индонез, Вьетнам, Филиппин, Малайз, Молдав зэрэг орнууд ч тус томууны халдварт өртөөд байна билээ. 

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?