Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ЗАВХАН АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 80 ХУВЬТАЙ БАЙНА

2016-10-29  

Завхан аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байна. Аймгийн хэмжээгээр 2016-2017 онд 24 сумын 115 багийн 8.3 мянган малчин өрхөд 3.5 сая орчим мал өвөлжих төлөвтэй байна. 

Их-Уул, Тосонцэнгэл, Отгон сумдаас Архангай Хөвсгөл Баянхонгор Говь-Алтай аймгуудад 148 өрхийн 96,3 мянган мал отроор өвөлжих урьдчилсан мэдээлэл ирүүлжээ. Мөн Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газарт Тосонцэнгэл сумаас 7 мянган мал өвөлжүүлэхээр болжээ.

Одоогоор аймгийн хэмжээнд үр тариа 360.0 га-аас 510 тн, буудай 300.0га-аас 450 тн, хөх тариа 60.0 га-гаас 60 тн, төмс 218,3 га-аас 2307,7 тн, хүнсний ногоо 114,9 га-аас 1264,4 тн, малын тэжээл 821 га-аас 2116.6 тн-ыг тус тус хураан аваад байна. Мөн улаан хальст сармисыг нийт 3,2 га-д тариалж 4.2 тн-ыг хураан авчээ.  

Харин Завхан аймгийн төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил эрчимтэй хийгдэж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай Аймгийн Засаг даргын захирамж гарч тэр дагуу холбогдох албаныхан болон аж ахуй нэгжүүд бэлтгэл ажлаа хангаж байгаа гэнэ.

Завхан аймгийн тухайд нүүрсээ өөр аймгаас тээвэрлэдэг учраас цаг хүндэрсэн тохиолдолд зам даваа хаагдах гээд хүндрэлтэй асуудал жилийн жилд тулгардаг. Тиймээс нүүрс татан авалтад дээр нэлээд анхаарч байна. Дулаан, шугам сүлжээний засвар үйлчилгээ эрчимтэй хийгдэж байгаа гэнэ. Харин Уурын зуухнууд өвөлжилтийн бэлтгэлээ хангалттай базаасан, нүүрс татан авалт байнга хийгдэж байгаа юм байна.

Эрчим хүчний талаасаа шугам сүлжээний засвар үйлчилгээ, осол аваарын нөхцөлд ажиллах дизель станцуудын бэлэн байдалтай байна. Ер нь төвийн эрчим хүчний системээс эрчим хүчний таслалт төдийлөн гарахгүй, шугам сүлжээ сайтар засагдсан учраас эрчим хүч цахилгаан талаас асуудал бага дагуулна гэдгийг холбогдох албаныхан мэдээлж байна.

 

 

А.ГАНБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?