“AMERICAN AIRLINES” КОМПАНИЙН НИСЭХ ОНГОЦОНД ГАЛ ГАРЧЭЭ

2016-10-29  

"American Airlines” компанийн “Боинг 767” нисэх онгоц АНУ-ын Чикаго хотын “O'Hare” олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөх гэж байх үед (2.30 минутын үед) онгоцонд гал гарчээ.

Тус онгоцны дугуй буудаж, хөдөлгүүр гэмтсэн байсан гэж АНУ-ын Агаарын тээврийн асуудал хариуцсан удирдах газар мэдэгдлээ. Онгоцны хөдөлгүүрээс хар утаа савсаж эхэлмэгц нисгэгч онгоцыг зогсоож, зорчигчдыг аваарын гарцаар гаргасан байна. 7 зорчигч, нэг үйлчлэгч бага хэмжээний бэртэл авч, эмнэлэгт хүргэгдсэн гэж “American Airlines” компани мэдэгдлээ. Уг онгоцонд нислэгийн багийн 9 гишүүн, 161 зорчигч байсан байна.

Бид үйлчлүүлэгчид болон багийн гишүүдэд шаардлагатай тусламжийг үзүүлж байгаа бөгөөд зорчигчдыг өнөө орой Майами хот руу нисэх өөр онгоц руу шилжүүлнэ гэж агаарын тээврийн компани мэдэгдэв.

ЭХ СУРВАЛЖ: WWW.CNN.COM

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zaza:Yamar aimar yum be 2016-10-29
Зул:Нисэгч нь сайн бна ш дээ манайхан ийм юм болбол яах бол 2016-10-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?