ПАК ГЫН ХЭ-Г ОГЦРОХЫГ ШААРДЛАА

2016-10-30  

Өчигдөр Сөүлийн 10 мянган иргэн хотын төвд жагсаж БНСУ-ын ерөнхийлөгч "Пак Гын Хэ-гийн найз улс төрд оролцож байна" гэж Пак Гын Хэ-г огцрох, хэргийн үнэн бодит байдлыг нийтэд ил болго хэмээн шаарджээ. БНСУ-ын хэвлэлд мэдээлснээр, жагсаалд 20 мянга шахам иргэд оролцож, 9000 цагдаа тухайн газарт хамгаалалтанд гарсан хэмээн мэдэгдээд байна. Хэрэв үнэн бодит байдлыг мэдээлэхгүй бол 11-р сарын 12-нд улам өргөн хэмжээний жагсаал зохион байгуулна гэж мэдэгджээ. Мөн Сөүлээс гадна Пусан, Улсан, Куан Жу зэрэг хотод мөн өргөн хэмжээний жагсаал болсон юм. 



Түүнчлэн БНСУ-ын прокурорын газар тухайн өдөр ерөнхийлөгчийн ордны нарийн бичгийн хувийн орон сууцад нэгжлэг хийхээр оролдсон ч хөх ордны хамгаалалтыг алба татгалзсан байна. Үүний улсаас Прокурорын газар дахин байцаалт хийхээр болжээ. Энэ байдал цаашид даамжирвал Ерөнхийлөгчийн ордон болон прокурорын газрын сөргөлдөөн шинэ дуулиан тарьж магадгүй гэж солонгосын хэвлэлийнхэн үзэж байна. 



Энэ долоо хоногийн иргэдийн санал асуулгын дүнгээс үзвэл Пак Гын Хэ-гийн засгийн газар анх удаагаа хамгийн доод хэмжээндээ буюу 17 хувь хүртэл буурсан дүн мэдээтэй байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зоригт:Айхтар байгаам шүү.Манайхан суралцах хэрэгтэй жагсаал байна 2016-10-30
Соло:Энэ бүхнийг турхирч байгаа том бүлэглэлүүд жижигхээн зүйл дээр дөрөөлж ард түмнийг турхирч байна 2016-10-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?