ӨМНӨД АМЕРИКИЙН БҮСГҮЙЧҮҮД ДЭЛХИЙД ГОО ҮЗЭСГЭЛЭНГЭЭРЭЭ ГАЙХУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2016-11-01  

Дэлхийн 92 орны гоо бүсгүй оролцсон " МИСС ЗЕМЛЯ-2016" ( ГАЗАР ДЭЛХИЙН ҮЗЭСГЭЛЭНТ БҮСГҮЙ-2016) уралдааны тэргүүн байранд Эквадорын гоо бүсгүй, 23 настай Кэтрин Эспин шалгарлаа.

172 см өндөртэй, 89-60-93 гэсэн биеийн харьцаатай энэ бүсгүй загвар өмсөгч болохоор шийдсэн нь зохион байгуулагчдын анхаарлыг татлаа. Ядуу гэр бүлд төрж өссөн Кэтриний бага нас хүнд хэцүү амьдралыг туулжээ. Ядуугийн улмаас ажил олж эрхлэх, амь зогоох зорилгоор Америкийг зорьсон аав ээжийгээ дагаж, сургууль соёлоо орхисон. Америкт ч сэтгэл санааны хүнд дарамтанд байсан учир харваж, нүүр ам нь муруйж байсан байна. Америкт хөлөө олоогүй, учир тэд Эквадортоо буцаж ирсэн нь оножээ.

Охин нь төрөлх нутагтаа эргэж ирсний дараа бие нь эрүүлжиж, сургууль соёлоо төгсөж, аз жаргалыг мэдэрч, өөрийгөө олжээ. Тэр өнөөдөр "Газар дэлхийн гоо бүсгүй"-гээр шалгарч, титмийн эзнээр өргөмжлөгдлөө. Түүний хамт өмнөд америкийн бүсгүйчүүд шагналын тавцанд зэрэгцэн зогслоо.

"Мисс воздух" буюу "Гоо бүсгүй АГААР"-аар Колумбийн 23 настай Мишель Гомес, "Мисс вода" буюу " Гоо бүсгүй УС"-аар Венесуэлийн 23 настай Степания Зорзи, "Гоо бүсгүй ГАЛ"-аар Бразилийн 24 настай Брюне Замир нар өргөмжлөгдөж, титмийн эзнээр тодорлоо. Манай хойд хөршийн бүсгүй эхний 10-т шалгарсан байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?