БНСУ-Д БОЛСОН ЖАГСААЛЫН ҮР ДҮНГ МЭДЭГДЛЭЭ

2016-11-03  

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг тойрсон асуудлууд олон нийтийн сүлжээгээр тархсан. Үүний дараа ард иргэд бухимдлаа илэрхийлэн ерөнхийлөгч Пак Гын Хэг огцрохыг шаардан жагсах болсон тухай хэвлэлүүдээр шуугиж эхэлсэн. Тэгвэл Өмнөд Солонгосын Засгийн газарт сэлгээ хийж ерөнхий сайд болон сангийн сайд нарыг халж байгаа тухай тус улсын YTN.co.kr агентлаг мэдээллээ. 

БНСУ-ын Ерөнхийлөгчийн Засгийн газрын Нарийн бичгийн дарга байсан 62 настай Ким Бён Жуныг Ерөнхий сайдаар томилж, Хванг Кио Анаг огцруулсан байна. Мөн сангийн яамны сайд Юү Ил Хог халж Им Жон Ёоныг томиллоо. Шинээр томилогдсон ерөнхий сайд улс оронд үүсээд байгаа үймээнийг намдааж, буруутанг хуулийн дагуу шийтгэхээ амласан тухай мэдээллээд байна.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны төлөөлөгч Жун Ёон Кук “Улс оронд маань өрнөөд байгаа нөхцөл байдлыг үндэслэн, Ерөнхийлөгч өөрийн засаг захиргааны бүрэлдэхүүнийг өөрчилсөн. Ерөнхий сайд, Сангийн сайд нарыг шинээр томиллоо. Мөн Аюулгүй байдлын сайдыг шинээр томилох шийдвэр гаргаад байгаа” хэмээн мэдэгдсэн юм.

Олон нийтийн сүлжээнд Ерөнхийлөгч Чой гэх авхайтай ойр дотно байсан. Чой авхай энэ харьцаагаараа далимдуулан өөрийн удирддаг сангуудаас мөнгө завшсан. Мөн төрийн тэргүүний шийдвэрт нөлөөлдөг байсан гэх мэт мэдээлэл тархсан байжээ. 

 

Эх сурвалж : YTN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?