ДЭЛХИЙН ДУЛААРАЛ ХОЙД МӨСӨН ДАЛАЙГ МӨХӨЛД ХҮРГЭХ НЬ

2016-11-03  

НАСА-гийн эрдэмтэд 2004 онд Дэлхийн дулаарал манай гарагийн цэвэр усны томоохон нөөц буюу хойд мөсөн далайд заналхийлж байна гэж мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр CNN агентлаг хойд мөсөн далайн сансраас авсан зургийг дүрс бичлэгээр үзүүлсэн юм. 1984 онд 2,1 сая километр квадрат талбайг эзэлж байсан. 

Харин одоо 211 мянган километр квадрат талбайг эзэлж байна хэмээн мэдэгдлээ. Хойд мөсөн далай нь Еврази ба Хойд Америкаар хүрээлэгдэн орших ба усны температур, давсжилтын хэмжээ нь улирлаас хамаардаг байна. Бусад далайтай харьцуулахад харьцангуй бага давсжилттай бөгөөд хамгийн бага ууршилттай далай юм. Иймээс манай гарагийн цэвэр усны нөөцөд тооцогддог хэмээн НАСА-ийн эрдэмтэд мэдэгдсэн. Мөн зуны улиралд нар жаргадаггүй бөгөөд энэ нөхцөл байдал нь ихээхэн нөлөөлж байна гэлээ. “Дэлхийн дулаарлын улмаас Хойд мөсөн далайн мөс хайлан, Хойд Атлантын далайд ихээхэн хэмжээний цэвэр ус нийлнэ. Энэ үзэгдэл нь Атлантын далайн урсгалыг өөрчилж болзошгүй хэмээн таамагладаг байна. Хэрэв Дэлхийн дулаарал энэ хэвээр нэмэгдэж озоны давхарга нимгэрсээр байвал манай гарагийн цаг уурыг ихээхэн өөрчилж болзошгүй юм” хэмээн ОХУ-ын ус цаг уурын эрдэмтэд сануулж байжээ.

 

 

Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?