ДОТНЫ ХҮМҮҮСЭЭ АЖИЛТАЙГАА ХОЛБОСОН НЬ МИНИЙ АЛДАА

2016-11-04  

Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе өнөөдөр 10.30 цагт бүх ард түмэндээ хандан үг хэлж, уучлалт гуйжээ.

Тэрээр хэлсэн үгэндээ "Ард түмэн та бүхнээс дахин уучлалт гуйж байна. Бизнес эрхлэгч Чуй Сүн Шил нь намайг хүнд хэцүү үед сэтгэл санаагаар дэмжиж, тусалж байсан хүн юм. Би эх орон, иргэдийнхээ төлөө бүх амьдралаа зориулан ажиллаж байхдаа зарим үед надтай эртнээс танил байсан хүмүүсээс тусламж гуйдаг байсан.

Гэвч энэ нь өөрийнхөө найз нөхөд, дотно хүмүүсийг албан ажилтайгаа холбосон нь миний алдаа байсан бөгөөд би энэ үйлдэлдээ уучлалт гуйж байсан. Би Ерөнхийлөгчийн албан тушаалыг авсан цагаасаа эхлэн эх орныхоо эдийн засгийг өсгөх, иргэдийнхээ амьдралыг улам дээшлүүлэх зорилготой ажиллаж байна.

Зорилгоо биелүүлэхийн тулд Засгийн газартайгаа хамтран олон тооны ажлыг төлөвлөн гүйцэтгэж байсан бөгөөд уг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зориулсан улсын мөнгөнөөс тодорхой хэсэг хүмүүс их хэмжээгээр завшиж байсныг бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас илрүүллээ.

Өөрөөр хэлбэл миний үүрэг болгосон ажлыг гүйцэтгэх явцдаа миний танилууд мөнгө завшиж байсан юм байна. Мөнгө завшсан хэрэгт холбогдуулан миний эртний танил, бизнес эрхлэгч Чуй Сүн Шил болон миний туслахаар ажиллаж байсан Ан Жунг Боб нарт эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорьсон.

Гэвч энэ бүхэнд ажилдаа хариуцлагатай хандаж чадаагүй надад ч буруу байгаа. Иймд би цаашдаа хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас дуудсан цагт мэдүүлэг өгч, өөрт хамаарах хүрээллийг бүхэлд нь шалгуулах болно.

Би иргэд та бүхний итгэлийг алдсандаа болон надтай хамт төрийн албанд үнэнч зүтгэж байгаа Засгийн газрын бусад гишүүдээсээ уучлалт гуйж байна.

Ингээд би энэ асуудал дэгдсэнээс хойш ард иргэдээсээ 2 дахь удаагаа уучлалт гуйж байгааг минь ба бүгд хүлээн авна уу" хэмээн хэлсэн байна.

Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе нь бүх ард түмэндээ хандаж үг хэлэх үед хоолой нь зангиран нүдэнд нь нулимс цийлэгнэж байсан юм. Тэрээр Чуй Сүн Шил-тэй холбоотой байж болох бүх албан байгууллага, хүмүүсийг шалгах үүргийг цагдаагийн газарт өгсөн бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу хатуу хариуцлага тооцон зохих ял шийтгэлийг оноохыг үүрэгдсэн байна. Та бүхэн солонгосын YTN телевизээр шууд цацагдаж буй тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн ард түмнээсээ уучлалт гуйсан 2 дахь бичлэгийг үзнэ үү.

          

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZOchin:Manai ene toriin tom garuud SOLONGOS ulsaas suraltsah um ih baina daa. yadaj l buruu hiisen zuildee uuchlalt guij zov shiiddeg baigaasai. odoo bol barag ger buliin gishuudee tord tomilchood baigaa biz dee 2016-11-04
hyhy:Solongos ulsaas vlger jisheee av l daaaaaaaa tomcuudaaa 2016-11-04
ИЧМЭЭР УДИРДАГЧИД:МАНАЙ ТОМЧУУД ХЭЗЭЭ Ч ИНГЭЖ ЧАДАХГҮЙ. 2016-11-04
ochiroo:Khytad, Solongos ulsaas suraltsah yum ih bn turuun tom tolgoi,buduun gedes,bogin gartuudaa ard tvmenee bodoj uls ih oron hogjuuleh heregtei 3han say hun am yamr 30say hun am baigaa bish 3han shuu dee.Elbegdorj bolon busad said,darag naraa anhaarah tsag bolson yum bish vv!!!!!! gara sungha tsag boljeeee????? 2016-11-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?