Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

3 ДАХЬ УДААГАА СОНГУУЛЬ ЯВУУЛНА

2016-11-05  

Сум дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль 10-р сарын 19-ны өдөр болж өнгөрсөн бөгөөд харин сонгуулийн дүн гарахад Завхан аймгийн 3 сумын 5 хэсгийн хороонд нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэн тул 2016 оны 10 сарын 29-нд дахин сонгууль явуулсан юм.

Гэвч Завхан аймгийн Алдархаан сумын 5-р багт дахин санал тэнцжээ. Ийнхүү 3 дахь удаагаа сонгууль явуулах шаардлага тулгарч байна. Энэ удаагийн дахин сонгуулийг Алдархаан сумын сонгуулийн хороо тов зарлан явуулах юм. 2016 оны орон нутгийн сонгуулиар 923 хүн 442 мандатын төлөө өрсөлдсөн. Одоогийн байдлаар 441 мандатын эзэд тодроод байна. Харин үлдсэн нэг мандатын эзэн Алдархаан сумын 5-р багт зохиогдох дахин сонгуулийн үр дүнгээр гарч ирнэ. Сум дүүргийн ИТХ-ын сонгуульд 3 нам болон бие даагчид өрсөлдсөнөөс АН 289, МАН 142, МАХН 1, Бид даагч 9-н суудал авчээ.

Ийнхүү Завхан аймгийн хэмжээнд АН үнэмлэхгүй олонх болж ирэх дөрвөн жилийн төрийн жолоог атгахаар болж байна. Харин орон нутгийн сонгуульд сонгогдсон төлөөлөгчдөд батламжаа гардсаны дараа хуралдаж тухайн сумын Засаг даргаа томилох ёстой байдаг.

Одоогийн байдлаар Завхан аймгийн 24 сумаас Их-Уул, Дөрвөлжин, Яруу, Баянхайрхан гэсэн 4н сумын ИТХ хуралдаж засаг даргаа Аймгийн Засаг даргад өргөн мэдүүлсэн байна.

 

 

А.ГАНБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?