ЖАКАРТА-Д ГУРВАН ЦАГДАА БЭРТЖЭЭ

2016-11-05  

Жакарта хотын дарга Басуки Тжахажа Пурнама-г лалын шашинтнууд болон коран судрыг гутаан доромжилсон хэмээн лалын шашинт индонезчууд үзэн, нийслэл хотдоо томоохон эсэргүүцлийн жагсаал хийжээ.

Өчигдөр нийслэл Жакарта хот дахь засгийн газрын ордны өмнө болон өөр хэд хэдэн газарт болсон жагсаалын үеэр цагдаа болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн болсон байна. Цагдаа нар жагсаалд 50 мянга орчим хүн оролцсон гэж хэлжээ.

Жагсагчид лалын шашны Коран судрыг доромжилсон Жакарта хотын захирагч Басуки Тжахажа Пурнама-г шоронд хорихыг жаардан орилолдож байжээ. Ирэх оны хоёрдугаар сард болох сонгуулиар өөрийг нь дахин сонгохыг Басуки ард иргэдэд уриалан үг хэлэхдээ “Миний өрсөлдөгчид коран судрын сургааль номлолыг ашиглан сонгогчдын толгойг эргүүлж байна. Тэднийг дэмжихгүй байхыг би та бүхэнд уриалж байна” гэж хэлжээ. Баасан гарагийн жагсаалын үеэр эсэргүүцэгчдийн зарим нь танхайран цагдаагийн тээврийн хэрэгслүүдэд гал тавьж байсан бөгөөд цагсаалын үер гурван цагдаа бэртэж гэмтжээ. Цагдаа нар нулимс асгарруулагч хий ашиглан жагсаалын намжаасан бөгөөд дахин жагсаал болж болзошгүй байгаа учир Индонезийн цэрэг, цагдаагийнхан бэлэн байдалд шилжээд байгаа ажээ.

 

 

Эх сурвалж : МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?