ӨМНӨД СОЛОНГОС УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЕ ХАРИУЦЛАГАТАЙ ЕРӨНХИЙ САЙДЫГ ТОМИЛЖЭЭ

2016-11-05  

Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн дотны найз бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-тэй холбоотойгоор тус улсын төрийн өндөр албан тушаалтнууд цагдаагийн газарт дуудагдан мэдүүлэг өгч эхэлсэн билээ.

Тухайлбал бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийг цагдан хорьж эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа бол Ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан гурван ажилтны нэгийг цагдан хорьсон байгаа бол бусад хоёр туслахаас тун удахгүй мэдүүлэг авахаар болсон байна.

Мөн Ерөнхийлөгч Пак Гын Хе хэргийг шалгаж байгаа цагдаагийн газарт Чуй Сүн Шил-тэй холбоотой асуудлуудаар дуудагдаж мэдүүлэг өгнө гэж мэдэгдсэн юм.

Үүнтэй холбогдуулан  Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе Засгийн газрын хариуцлагатай Ерөнхий сайдын албан тушаалд Күүкмин Их сургуулийн багш Ким Бёнг Жүн-ийг томилжээ.

Хариуцлагатай Ерөнхий сайдыг онц шаардлагатай нөхцөлд Ерөнхийлөгчийн саналаар түр томилдог бөгөөд тэрээр Ерөнхийлөгчид тусалж, шаардлагатай үед түүний өмнөөс төрийн үйл ажиллагаанд оролцдог юм байна.

 

 

Эх сурвалж : MGLRADIO.COM

     

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?