ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЕ-ГИЙН ТУСЛАХААР АЖИЛЛАЖ БАЙСАН ХОЁР ДАХЬ ХҮН ЦАГДАН ХОРИГДЖЭЭ

2016-11-07  

Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн гурван туслах өнгөрсөн долоо хоногт сайн дураараа огцорцгоосон билээ.

Цагдаагийн газраас "Бизнес эрхлэгч Чуй Сүн Шил нь урлаг, спортын салбарыг дэмжих үндэсний хэмжээний сайн дурын санг санаачлан байгуулсан. Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн гурван туслах энэхүү санд цугларах мөнгийг цуглахдаа томоохон компаниудад  шахалт, дарамт үзүүлсэн байх магадлалтай" гэж үзэн тэдгээр туслахуудыг цагдаагийн газарт дуудан шалгахаар болсон юм.

Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн нэг туслахыг өнгөрсөн Баасан гаригт цагдан хорьсон бол өчигдөр бас дахин нэг туслахыг цагдан хорьсон байна.

Харин гурав дахь туслах нь өнөөдөр цагдаагийн газарт дуудагдан очиж мэдүүлэг өгөхөөр болсон ажээ.

Бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн санаачлагаар "Мир" болон "К-спорт" нэртэй сангууд үүсгэн байгуулагдсан ба тус санд Солонгос улсдаа тэргүүлэх 20 гаруй компани, нийт 80 тэрбум орчим воныг хандивласан юм байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ : MGLRADIO.COM

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?