ПАК ГЫН ХЕ ЕРӨНХИЙ САЙДАА ӨӨРӨӨ СОНГОДОГ БАЙСАН БОЛ ЭНЭ УДААД...

2016-11-08  

Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе өнөөдөр Их Хурлын дарга Жонг Се Гүн-тэй уулзсан байна. Солонгос улсын өнөөгийн Ерөнхий сайд Хуанг Ан Гю алба тушаалаасаа сайн дураараа огцрох хүсэлтэй боловч энэ тухай олон нийтэд мэдэгдэхээ түр хойшлуулаад байсан юм. 

Тэгвэл Ерөнхийлөгч Пак Гын Хе болон Их Хурлын дарга нар уулзалтаараа Ерөнхий сайдын албан тушаалд шинээр нэр дэвшигдэх хүнийг Их Хурлын гишүүд сонгохоор тохиролцсон байна. Ингэснээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнийг өөрөө сонгодог байсан бол энэ удаа Их Хурлын гишүүд нэр дэвшүүлж, санал хураалтаар сонгохоор болжээ.

Мөн Ерөнхийлөгчийг уулзалтад оролцохоор Төрийн ордонд орох үеэр өрсөлдөгч намын гишүүд түүнийг огцрохыг шаардсан бичиг барин зогсож байсан байна.

 

 

Эх сурвалж : MGLRADIO.COM

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?