Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

НЭГ ГЭРИЙН 3 ХҮҮХЭД УГААРТЖЭЭ

2016-11-08  

Галлагааны улиралд иргэд санамсар болгоомжгүй байдал, чанаргүй зуухнаасаа болж угаартаж амиа алдах тохиолдол гарсаар байна.

Энэ сарын эхээр Завхан аймагт гурван хүүхэд гэртээ нүүрсний утаанд угаартаж 10 настай эрэгтэй хүүхэд амиа алдаж, талийгаачийн хоёр эгч угаарталтын гүн хордлогод оржээ.

Хордлогод орсон хүүхдүүд сумын эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа юм. Хүүхдүүдийн эцэг эх хөдөө мал дээр байдаг харин хүүхдүүд нь сумын төвд байдаг байжээ.

Хүйтний улирал болж байгаатай холбогдуулан та бүхэн нүүрс түлэхдээ зуухныхаа ам онгорхой эсэхийг шалгах, түлээ нүүрсийг бүрэн шатаах, сайжруулсан зуух, түлш хэрэглэх, шөнийн цагаар хэт их нүүрс түлэхгүй байх зэргээр гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?