АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ХЭДИЙНЭЭ 43 САЯ АМЕРИКЧУУД САНАЛАА ӨГЧЭЭ

2016-11-08  

Өнөөдөр санал хураах өдөр. Хэдхэн цагийн дараа АНУ-д санал хураалт эхэлнэ. Энэ удаагийн сонгуульд иргэд хамгийн идэвхтэй хандах хандлагатай байгааг урьдчилсан санал хураалтын дүн харуулжээ.

Сонгуулийн урьдчилсан санал хураалтад нийтдээ 43 сая америкчууд оролцсон байна. Энэ бол урьд өмнө үзэгдээгүй дээд рекорд юм байна. Хоёр нэр дэвшигчийн рейтинг нь тун ойрхон. Урьдчилсан санал асуулгын дүнгээр Хиллари 45, Трамп 41 хувьтай гарчээ. Айхтар хэлбэлзэж буй аль нэгэн муж байхгүй гэсэн судалгаа гарсан байна. Харин Пенсильвания, Флорида, Хойд Каролина гэсэн мужуудад хэн нь ялалт байгуулна, тэр нэр дэвшигч АНУ-ын дараагийн ерөнхийлөгч болно гэж судлаачид хэлж байна.

 

 

Э.ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?