САМСУНГ КОМПАНИЙГ ШАЛГАЖ БАЙНА

2016-11-08  

Ерөнхийлөгчийн найз Чой Сүн Сил төрийн хэрэгт оролцож хувийн хэрэглээндээ их хэмжээний мөнгө завшсантай холбоотой дуулиант хэргийн хүрээнд өнөөдөр прокурорын газраас Самсунг Электоникс компанийн төв байранд нэгжлэг хийсэн байна.

Сөүл хотын өмнөд хэсэгт орших Самсунгийн байранд тус компанийн гадаад харилцааны албаны бичиг баримтуудаас Солонгосын Морин Спортын Холбоотой байгуулсан гэрээ, төлбөрийн баримтуудыг хайж байгаа аж.

Энэ бол сүүлийн найман жилийн хугацаанд Өмнөд Солонгосын томоохон компанийн байранд хуулийнхны хийж байгаа анхны нэгжлэг юм байна.

Самсунг компаниас дуулианы гол баатар болоод байгаа Чойгийн Герман дахь компани руу 2.8 сая евро шилжүүлсэн баримтыг хайж байгаа гэнэ. Энэ мөнгийг зөвлөх үйлчилгээнд зориулсан гэх нэрээр гаргасан ч үнэндээ Чой хатагтайн охины морин спортын бэлтгэлд зориулсан байжээ. Чой Сүүн Силийг долоо хоногийн өмнө баривчилсан бөгөөд ерөнхийлөгчтэй дотно харилцаатайгаа ашиглан төрийн хэрэгт оролцсон, их хэмжээний мөнгө компаниудаас авсанд буруутган шалгаж байгаа юм.

 

ЭХ СУРВАЛЖ : KTIMES.COM

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?