САНАЛ АВАХ БАЙРНЫ ОЙРОЛЦОО НЭГ ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ

2016-11-09  

АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес тойргийн төвөөс зүүн зүгт 40 км-ийн зайд орших Азуса гэдэг жижиг хотод ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах байрны ойролцоо буудалцаан болсны улмаас нэг хүн амь үрэгдэж, дөрвөн хүн шархаджээ. 

Буудалцаан болох үед санал авах байранд 30 орчим хүн, тэдний дотор хүүхдүүд байсан гэх мэдээлэл байна. Энэ хэрэг гарсны дараа санал авах байрыг түр хаажээ. Сэжигтэн этгээд буутай байсан гэж нэгэн гэрч ярьжээ. Гэмт этгээдийг одоогоор баривчилж чадаагүй байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ : China Xinhua News

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?