СИБИРИЙН БАР ХИЛЛАРИГ ЯЛНА ГЭЖ ТААЛАА

2016-11-09  

Новосибирскийн зоо паркийн эр, эм бар сонголтоо хийлээ. Эр арслан нь Трампийг, харин эм арслан нь Хиллариг "ялна" гэсэн сонголтыг хийлээ.

Санал өгч эхэлсэн ч, сонгуулийн дүн эцэслэн гарах хараахан болоогүй байна. Ямар ч байсан, урьдчилсан санал хураалт, эхний санал хураалтын дүнгээр Хиллари маш бага зөрүүтэй ч ялалт байгуулж буй дүн гарсаар байгаа.

Хамгийн гол нь, шийдвэрлэж болох гол гол мужуудад Хиллари тэргүүлж буй нь түүний ялалтыг улам баталгаажуулж байна. Трамп ялбал, дэд бүтцийг эрчтэй хөгжүүлэхээ амлаж буй бол, Хиллари дэд бүтцийг хөгжүүлэхээс гадна, жилийн 1 сая ам.доллараас дээш орлоготой иргэдээс авах татварыг 30% болгож өсгөх, бага цалинтай ажилчдын цалинг нэмэгдүүлэх хөтөлбөр дэвшүүлээд буй. Эдийн засаг нь дордож, рестораны эдийн засагтай улс гэж нэрлэгдэхдээ хүрсэн АНУ-ын ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн сонгогдоход хэдхэн цаг үлдлээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?