ИХ ХУРАЛ НЬ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШИГЧИЙГ САНАЛ БОЛГОХ ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛ, ШААРДЛАГА БАЙХГҮЙ

2016-11-09  

Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе өчигдөр тус улсын Их Хурлын дарга Жонг Се Гүн-тэй уулзжээ.

Тэрээр Ерөнхий сайд Хуанг Гу Ан сайн дураараа огцрох гэж байгаатай холбогдуулан тус албан тушаалд нэр дэвшигчийг Их Хурлын гишүүд санал болгох тухай Их Хурлын даргатай ярилцаж тохиролцсон юм.

Гэвч өнөөдөр Их Хуралд суудалтай гурван намын дарга нар уулзсан байна.

Тэд уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ "Их Хурал нь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг санал болгох ямар ч үндэслэл, шаардлага байхгүй. Харин Ерөнхийлөгч Пак Гын Хе хариуцлагаа хүлээж огцрох ёстой гэж мэдээлэлсэн байна"

Энэхүү гурван намын гишүүд эдүгээ Солонгос улсын Их Хуралд олонхи болсон намын төлөөллүүд ажээ.

 

 

Эх сурвалж : MGLRADIO.COM

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?