ТОЛГОЙГҮЙ 100 ЦОГЦОС ОЛДЖЭЭ

2016-11-09  

Мосул хотыг чөлөөлөх ажиллагаанд оролцож буй Иракийн цэргийнхэн толгойгүй 100 орчим цогцос олжээ.

Тус хоттой залгаа орших Хаммам аль-Али хотын дунд сургууль орчимд ийм цогцсууд бүхий нүх байсан аж. Исламын улс бүлэглэл Мосулын энгийн хэдэн зуун иргэнийг хороосон хэмээн өнгөрсөн 7 хоногт НҮБ-ээс мэдээлж байсан.

Тэгвэл тус бүлэглэлийнхэн эгнээндээ 10 хүртэл насны хөвгүүдийг хүчээр нэгтгэсэн байна. Энэ сарын 2-нд Иракийн тусгай албаныхан Мосул хотын захруу нэвтэрсэн юм. Харин Исламын улс бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль Багдади Мосулаас явсан тухай Их Британийн тусгай албаныхан мэдээлсэн юм.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?