ТРАМПЫН АМЖИЛТАД ХҮРСЭН 10 НУУЦ

2016-11-09  

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп нь 1946 оны 7 сарын 14 төрсөн юм. Тэрээр өөрийн хөрөнгөө 10 тэрбум хэмээн зарладаг дэлхийн тэрбумтан билээ. Мөн New York хотыг “Энэ хот миний мөнгөний уурхай болно” хэмээн онилж байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын “Агуу том бод” бичлэгээс түүний хэлсэн гайхалтай зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

1.Тодорхой болго

Аугаа том бодно гэдэг нь аливаа зүйлийг тодорхой болгохоос эхэлнэ. Яаж ч магадгүй? Юу ч гэсэн үзээд алдая! Туршаад үзье! гэдэг хандлагатайгаар аливаа зүйлийг эхлүүлж болохгүй. “Тийм” эсвэл “үгүй” гэдгийг тодорхой болго.

2. Анхаарлаа төвлөрүүл

Анхаарлаа сарниулсан тэр л мөчид та эрч хүчээ алдана. Анхаарал эрч хүч хоёулаа байгаа цагт та илүү их зүйлд хүрч чадна. Тиймээс өөрөөсөө “Би яг одоо юун дээр анхаарлаа төвлөрүүлж байх ёстой вэ? Юу бодож байх ёстой вэ?” гэдгийг асуу. Энэ асуултыг асууснаар та анхаарлаа юун дээр төвлөрүүлэх ёстой түүн дээрээ төвлөрүүлэх болно. Хэрвээ та энэ бичвэрийг уншиж байгаа бол энэ бичвэр дээр л анхаарлаа 100% төвлөрүүл.

3. Боломжийг хай

Та өнөөдөр энэ бичвэрийг ямар учраас уншиж байна вэ? Амжилтанд хүрэх хүсэлтэй учраас үзэж байна уу? Амьдралаа өөрчлөх хүсэлтэй учраас үзэж байна уу? Хийх юм байхгүй учраас үзэж байна уу? Эсвэл уйдсан учраас үзэж байна уу? Аль нь ч байсан хамаагүй ээ! Ямар ч л байсан үзэж байх хоорондоо та шинэ зүйл сурч, мэдэж л байгаа. Үүнийг л боломж гээд байгаа юм. Тиймээс өөрөөсөө асуу “Би өнөөдөр юу сурч, мэдэж авсан бэ? Би өнөөдөр юу сурах вэ?” Тэгээд өдөр бүр шинийг сур. Энэ бол амжилтын зам. Өнөөдрийг боломж гэдгээр хар. Та өөрөө өөрийнхөө боломжийг бий болгоно.

4. Хийж байгаа зүйлдээ дуртай бай. 

Амжилтад хүрэхийг хүсвэл хийж байгаа зүйлдээ дуртай байх нь маш чухал. Би өдрийн 7цаг ажиллаа гэж бодоход хэзээ ч ажилласан юм шиг санагддаггүй. Яагаад гэвэл хийж байгаа зүйлдээ дуртай учраас. Хэрвээ та хийж байгаа зүйлдээ дургүй бол дуртай зүйлээ олж хий. Хийж байгаа зүйлдээ дургүй бол та хэзээ ч амжилтанд хүрэхгүй, аз жаргалтай байж чадахгүй. Тиймээс хийж байгаа зүйлдээ дуртай болох арга замыг хай эсвэл дуртай зүйлээ олж хий.

5. Ухаантай бай. 

Ухаантай байна гэдэг нь:

Хэрэгжүүлэх онцгой санаа танд байгаа гэдгээ мэдэх

Энэ санаагаа хэрэгжүүлэхийн тулд бүхий л бололцоог ашиглах

Явцын дунд гарч ирэх шинэ шинэ санаануудыг хүлээж авахад нээлттэй байх

Үргэлж шинийг сурч, урагшлах чадвартай байх

Ингэснээр амжилтанд хүрнэ. Амжилт маш чухал. Та амжилтанд хүрэхийг л хүсч байгаа. Тиймээс амжилттай хүн бол. Надад итгэ! Aмжилтанд хүрснээр та илүү аз жаргалтай байх болно.

6. Эрч хүчтэй бай, түүнийгээ цааш нь хадгал

Хэрвээ танд санаа байгаад эрч хүч, энергигүй бол хэдий тэвчээр байгаад ч хүссэн зүйлээ бодит болгож чадахгүй. Тиймээс эрч хүчтэй байх нь маш чухал.

7. Хийж байгаа юмныхаа талаар юу мэдэх хэрэгтэй бүгдийг мэдэж ав.

 Ингэснээр аливаа нөхцөл байдалтай нүүр учрахад, боломж тохиоход хийх ёстой юмаа бүгдийг хийчихсэн бэлэн байх болно. Бас Robert Kiyosaki бид хоёрын бичсэн “Why we want you to be rich” буюу “Яагаад бид таныг баян болоосой гэж хүсч байна вэ?” гэдэг номыг уншаарай.

8. Өөрийгөө ялан дийлэгчээр хар. 

Ингэснээр бүх сөрөг байдлыг арилгаж эерэг болгоно.

9. Шийдэл дээр анхаарлаа төвлөрүүл. 

Энэ нь маш чухал. Яагаад гэвэл та юу ч хийсэн асуудалтай тулгарна. Энэ бол амьдралын зарчим. Хэрвээ асуудал дээр анхаарлаа төвлөрүүлбэл асуудал улам ихэсч, явцын дунд бууж өгнө. Тиймээс асуудал бэрхшээл хичнээн том байсан ч хамаагүй шийдэл дээр анхаарлаа байнга төвлөрүүл. Шийдэл дээр анхаарлаа төвлөрүүлснээр асуудлаа хурдан шийдвэрлэхийг хараад та гайхах болно.

10. Хэзээ ч битгий бууж өг. 

Амжилтанд хүрэхийг хүсвэл хэзээ ч битгий бууж өг. Хэзээ ч, хэзээ ч бүр хэзээ ч битгий бууж өг! Юу ч хийсэн хамаагүй хэзээ ч битгий бууж өг!

 

Манай аав надад үргэлж хэлдэг байсан “Хүү минь хэзээ ч битгий бууж өг. Би чиний бууж өгөхийг харахыг хүсэхгүй байна. Хэзээ ч битгий бууж өг!”

Манай аав ухаантай хүн байсан. Би аавынхаа үгэнд орсон. Тиймээс дахин хэлье: АУГАА ТОМ БОД!

 

 

 О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ариук:Тэгээл зорилгдоо хүрлээ шд 2016-11-09
ulsturch:Хи****иг нам цохисон хүн ч аргагүй дээ 2016-11-09
baara:hudlaa tom2 ****asan l gar bn ene yllaa yu 2016-11-09
Saa:10 нууц ч гэх шиг. ккк би байсан бол 2 нууц л гэнэ. Трампийн амжилт бол ерөөсөө эхлээд аав нь тэгээд Ивонка гэх салсан эхнэр нь болох Канадын загвар өмсөгч эмэгтэй ш дээ. тэр 2ын нөлөө өнөөдрийн Трамп-д байгаагүй бол мань хүн жижиг тоглогч л байх байсан юм байна гэж боддог. 2016-11-09
sudlaach: Аав нь агуу биш ээ ааваасаа давах, ааваасаа илүүг хийж чадна гэдгээ харуулах хүсэл байснаараа Трамп өөрөө бараг агуу юм шиг санагдсан ш дээ. Намтар судалдаг хүмүүс судлаачид сэтгэлгээний хувьд тухайн хүнийг онцолж авч судалдгийн байна лээ. Мань хүн өөрөө жоохон упот үзэлтэй юм шиг байгаан тэр нь аз болж хэзээ ч байгаагүй юмыг хийнэ гэсэн сэтгэлгээ нь өөрийг нь амжилтанд хөтөлцөн ш дээ. Тэр "миний амжилтанд хүрсэн нууц" энэ тэр гээд яриад байдаг нь сүүлийн үед л яриад байгаа ш дээ. Өмнө нь ид бүтээж байх явцдаа амжилт гэдгээ хэмжиж мэдэхгүй байсан байхгүй юу 2016-11-09
Zochin:Ihl evgui hun songogdloo doo !!! Odoo ch gamshig ehlene dee!!! 2016-11-11
MglausCom:4. Ih taalagdla. Durgui yumaa mungunii tuluu huideg nuhduud anhaar 4. Хийж байгаа зүйлдээ дуртай бай. Амжилтад хүрэхийг хүсвэл хийж байгаа зүйлдээ дуртай байх нь маш чухал. Би өдрийн 7цаг ажиллаа гэж бодоход хэзээ ч ажилласан юм шиг санагддаггүй. Яагаад гэвэл хийж байгаа зүйлдээ дуртай учраас. Хэрвээ та хийж байгаа зүйлдээ дургүй бол дуртай зүйлээ олж хий. Хийж байгаа зүйлдээ дургүй бол та хэзээ ч амжилтанд хүрэхгүй, аз жаргалтай байж чадахгүй. Тиймээс хийж байгаа зүйлдээ дуртай болох арга замыг хай эсвэл дуртай зүйлээ олж хий. 2016-11-13
...:iim hudlaa yum bitgii bich 2016-11-13
big man thinks big:Байдаг л санаа юм. Би үүнийг " Том хүн л том боддог" гэж хэлдэг юм. 2016-11-14
F:End elii balai setgegdel bichsen ogotoruudiig haraaraa. Ochuuhen ylgadsnuudiin hariult ene. Ene biznesiin od mongonii uurhai , delhiin saihan huuhnuudiin ezen, amerikiin eronhiilogch aguu bnuu. Getel ogotruudaa ta nart ajil alga mongo alga, avgai ni busdtai ****alcana ylgaa bnu hahaha 2016-12-15
F:End elii balai setgegdel bichsen ogotoruudiig haraaraa. Ochuuhen ylgadsnuudiin hariult ene. Ene biznesiin od mongonii uurhai , delhiin saihan huuhnuudiin ezen, amerikiin eronhiilogch aguu bnuu. Getel ogotruudaa ta nart ajil alga mongo alga, avgai ni busdtai untana bur bnga ylgaa bnu hahaha 2016-12-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?