ХЯТАД-ОРОСЫН ТӨМӨР ЗАМ МОНГОЛЫГ ТОЙРЧ ЯВНА

2016-11-09  

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян ОХУ-д айлчилж байгаа билээ. Тэрбээр Санкт-Петербург хотноо ОХУ-ын Ерөнхий сайд Димитрий Медмедевтэй хоёр улсын Ерөнхий сайд нарын түвшний 21 дэх уулзалтыг зохион байгууллаа.

Уг айлчлалаар цөмийн технологи, эрчим хүчний салбарт ажиллах хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурснаас гадна Москва-Бээжинг холбосон хурдны галт тэрэгний төмөр зам барих гэрээнд гарын үсэг зурлаа. Уг хурдны төмөр замыг байгуулах эхний алхмыг өнгөрсөн жил хийж байсан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путин, Ли Кэцян нар санамж бичиг байгуулж байсан юм.

Тэгвэл энэ удаагийн Ерөнхий сайд нарын уулзалтаар хурдны галт тэрэгний төмөр зам барих гэрээг албан ёсоор ийнхүү үзэглэжээ. Уг төсөлд хурдны төмөр замыг Монголыг тойруулан барихаар зураг төсөл гарсан байгаа юм.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Б:Манайх өргөн нарийн гэж хэрэлдэж суусаар өвөртөө орсон шар тосыг алдлаа даа. 2016-11-09
****giib:ТэНэг иваанууд нарийн царигаар мосгва руу нь танкаа ачаад хоёрхон хоногт хүрээд ирнэ гэж тооцоогүй л юм байхдаа. Хүргэн хүүгээсээ асуухгүй яавдаа 2016-11-10
****:ongotsoor zevseg achdag boltson shdee malaa. yun tsagrig ntr teneg ardchlalaas bolloo doo 2016-11-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?