ТРАМПЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА

2016-11-10  

АНУ-ын Пеннсилвани, Калифорни, Орегон, Вашингтон мужуудад Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн эсэргүүцэгчдийн жагсаал өрнөж байна.

Ойролцоогоор 500 гаруй хүн улсынх нь Ерөнхийлөгчөөр Дональд Жонн Трамп сонгогдсонд эсэргүүцэл илэрхийлж АНУ-ын туг далбаа болон Доналд Трампын зургийг шатааж “Бидний Ерөнхийлөгч биш” хэмээн дуу хоолойгоо нийлүүлэн жагсаж байна. Ороннутгийн цагаар шөнийн 3.00 цагт цагдаа нар хүчээр жагсаалыг тараах оролдлого хийсэн ч, жагсагчдын тоо улам нэмэгдэх хандлагатай байна гэж ABC news тэдээллээ.

Тэд “Трамп биднийг дэлхий ертөнцөд муугаар харуулах хүн. Өнөөдрөөс эхлээд би өөрийгөө, хувь хүнээ алдсан мэт, хулгайлагдсан мэт санагдаж байна. Өөрөө ч хууль журмаа сахидаггүй хүн Ерөнхийлөгч боллоо. Америкийн хувь заяа аймшигтай санагдаж байна. Трампыг зогсоохоор нэгдэцгээе. Тэр бидний Ерөнхийлөгч биш” хэмээн тэмцэж байгаа юм. ABC News телевизийн мэдээлснээр жагсагчид KNTV телевизийн байр руу нэвтэрч, Трампын зургийг шатааж, цонх хагалж, гал тавьснаар замбараагүй байдал үүсчээ.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?