Б.ЛХАГВАЧУЛУУН : МАШИНААР 23000 КМ АЯЛААД ИРЛЭЭ. ОДОО ТИВҮҮДЭЭР АЯЛАЯ ГЭЖ ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

2016-11-10  

УБ-Парис-УБ гэсэн маршрутаар нийтдээ 23000 км газар, монгол дугаартай машинаар аялаад ирсэн Б.Лхагвачулуунтай түүний аялалын сонин сайхантай ярилцсанаа хүргэе.

Аялал хийе гэсэн санаа яаж төрөв өө? Бас зоригтой алхам шүү.

10-аад жилийн өмнөөс л төлөвлөсөн байсан. Монголд гадны дугаартай машин явж байхад их сонин содон харагддаг. Тэгвэл гадаадад яагаад монгол дугаартай машин хотынх нь гудмаар явж болохгүй гэж гэж бодоод л аялал хийе гэж шийдсэн.

-Таны аяллын зорилго юу байсан бэ?

Урд нь Улаанбаатараас Парис руу эсвэл Лондон руу  нэг талдаа машинтай аялсан хүмүүс байдаг, бүтэн тойроод Улаанбаатар – Парис - Улаанбаатар гэж зорьж аялсан аялагч байдаг гэж одоогоор олж мэдээгүй байна Миний хувьд яг бүтэн тойрсон авто аялал хийсэн. Ямар нэг арилжааны зүйл агуулаагүй ээ. Би өөрөө аялах их дуртай сонирхолтой учраас явсан. Давтагдахгүйгээр 16 улсаар дамжин аялсан байна.

Ганцхан Субару Форестер машинаар явсан гэсэн. Яагаад энэ машиныг сонгох болов?

Би урд нь энэ машиныг унаж байгаагүй л дээ. Туулах чадвар сайтай, багтаамж сайн (дотор нь унтах боломжтой), уул гүвээ, цас шалбааг гээд л бэрхшээл тулгарахад 4 дугуй нь хөтлөгчтэй гэх мэтчилэн давуу талуудыг нь бодолцож, манайхны хэлдгээр “орж ирсэн” машин авсан.

Үнэхээр итгэл алдаагүй, гайхалтай машин. 23000 км явахад нэг ч эвдрэл гэмтэл гараагүй. Би үнэхээр гайхсан, ганц удаа ч багажны хэрэг гараагүй. Заавал үнэтэй том, сүүлийн үеийн машинаар аялалд явна гэсэн юм байхгүй шүү дээ.

Зардал мөнгөний хувьд. Тухайлбал шатахуун хоол хүнснээс авахуулаад л 1 сарын турш хийсэн аялал болохоор их мөнгө орсон болов уу?

Ямар нэг санхүүгийн дэмжлэг аваагүй ээ. Би өөрөө энэ аяллыг олон жилийн өмнөөс төлөвлөсөн учраас тодорхой хэмжээнд хуримтлал үүсгэж байгаад ойр дотны хүмүүсээ ээлжлээд л дагуулаад  явсан .

Нэг талын аялалд  ойролцоогоор 6-7 сая төгрөг л зарцуулсан юм байна. Ер нь аялал хийхэд заавал баян байх шаардлагагүй гэж боддог. Би ч нээх баян болохоор яваад байгаа юм биш. Үнэгүй зүйл гэж байхгүй л дээ. Гэхдээ хүн сонирхсон зүйлдээ зардал гаргах л хэрэгтэй. Харин энэ удаад хоёул явсан, 16 улсаар дамжсан гэхэд харьцангуй бага зардал гаргасан гэж бодож байгаа.

Хамтрагчийнхаа талаар яриач?

Миний багын найз Баатархүү гэдэг залуу хамт явсан. Хамтрагчгүйгээр энэ аяллыг хийх ямар ч боломжгүй.  Харцаараа бие биенээ ойлгодог, занг нь мэддэг хүнтэй хамт явна гэдэг хамгийн чухал. Хоёрдогч GPS болж явж байгаа юм л даа, зам заагаад л.

Гадны орны зам нь ямар байна вэ. Манай зам муу л гээд байдаг. Үнэхээр гадаадын зам тийм сайн юм уу?

Яахав дан засмал л даа. Манайх шиг байгалийн шороон зам гэж байхгүй. Замаасаа гарах л юм бол тариан талбай эсвэл шавар дунд орчихно. Манайхан тийм муу замтай бишээ.

Оросын том том хот доторх зам бол манай Улаанбаатарын замаас ч хэцүү. Хот хоорондын зам нь бол сайн сайн. Манай хот хоорондых ч сайн. Харин хурдны замаа гайхалтай тордсон байдаг юм билээ, төлбөртэй учраас.

Шатахууны үнэ улс болгонд өөр байдаг байх. Хэр үнэтэй байна?

Европд л гэхэд 1 литр бензин 95 монгол мөнгөөр 3000 гаруй төгрөг байдаг. Орос руу ороод ирэхээр арай хямд, 1300-1400 хавьцаа л байдаг юм билээ. Өнгөрсөн жил Орост бараг 1000 төгрөг л байсан энэ жил нэмэгдсэн байсан.

Улс хоорондын визний асуудал гарсан уу?

Европын холбоонд бол нэг визээр болохоор улс хооронд явахад шалгалт нээх байдаггүй юм билээ. Пост байна, тэнд зогсоод зам нь төлбөртэй эсэх гэх мэт зүйлээ мэдээд авчихвал зүгээр. Ялангуяа гадны дугаартай машин унаж яваа бол. Жишээлбэл: Герман гэхэд зам нь төлбөргүй. Харин Чех улсад нэвтрэхдээ мөнгө төлөөд наалт авах ёстой байдаг. Тэр нь хурдны замын зөвшөөрөл гэсэн үг гэх мэтчилэн. Ер нь үйлчилгээ их сайтай юм билээ.

Хамгийн олон өдөр байсан, дотно хот ямар хот байв?

Мэдээж Парис. Аялал маань ч Улаанбаатараас Парис орох байсан. Бас манай найз нөхөд олон байдаг учраас их сайхан дотно санагдаж байлаа. Ер нь тэр хот сайхан гэж хэлэхэд хэцүү л дээ. Улс болгон өөрийн онцлогтой учраас.


 

Хүрэх газраа хүрээд ер нь юу бодогдож байв?

Монгол номертой машинтайгаа  Эйфелийн цамхагийн дор зогсож байхад их бахархаж байсан. Хувь хүн талаасаа гадаадад хэн ч намайг танихгүй л дээ. Гэхдээ би улсаа өөрийнхөө хэмжээнд чадлынхаа хэрээр сурталчилсан, үүргэвч үүрээд явж байсан бол өөр шүү дээ. Монгол дугаартай машинтай зорчиж байгаа болохоор явж байхад урд хойт тал дээрээ Монгол гээд биччихсэнийг хараад зарим нь гайхна, зарим нь баяр хүргэнэ, зарим нь төсөөлж ч чадахгүй байна гэх мэт. Бас монголчууд чаддаг юм байна гэдгээ харуулах омогшил төрсөн шүү.

Эх орондоо ирээд хүмүүсээс сонссон хамгийн сайхан үг?

Эх орондоо тавтай морил гэдэг үг их сайхан санагдсан. Бат хаан лугаа Европыг дайлаар мордоод ирсэн залуустаа баяр хүргэе гэж бас фэйсбүүкээр бичсэн байсан. Амжилт хүсье, баяр хүргэе гэдэг үгийг хамгийн их сонссон доо.

Таны цаашдын зорилго, төлөвлөгөө юу байна?

10 жилийн өмнөөс төлөвлөсөн аялалдаа амжилттай яваад ирлээ. Одоо мөнгөө цуглуулж байгаад бусад Тивүүдээр аялая гэж бодож байгаа. Гэр бүлийнхэнтэйгээ бол Европоор их аяласан. Бас өөрийнхөө туршлага дээр үндэслээд аялагчдад зориулсан жижигхэн ном гаргая гэж бодож байгаа. 

Тэгвэл Монгол дугаартай машин тивүүдээр аялаад ирэх өдрийг хүлээж байж болох нь ээ, баярлалаа танд.

Таны аялал болон ажил амьдралд амжилт хүсье.

 

 

 О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
gurbazr:ymar lag in 2016-11-10
Батука:энэ ахыг мэдхын бана. жуулчидтай хамьт явад бадаг ш д 2016-11-10
Золбоо:Зорилготой мундаг ах байна. 2016-11-10
bazraa:Sn mashin mungu gj l hiij ajil l da 2016-11-10
машин сонирхогч:энэ машин угаасаа аймар л даа. Харин турботойг нь унаж явсын болуу яасын бол 2016-11-10
Aylagch:Bi bas Parist ih hairtai tsaanaa l neg naa****a gen ih goy gazar shuu 2016-11-10
Дүү золоо: Манайх шиг байгалийн шороон зам гэж байхгүй гэ бна ш д. Манайх аргагүй ориг л доо хха. Ахад амжилт 2016-11-10
боооо:Европт бенкиний үнэ ийм өндөр байхаар л машин бага унаж түгжрээ байхгүй байгаам ш д 2016-11-10
Арай арай:Мөнгөө цуглуулж байгаад Тивүүдээр аялана гэнүү хэнээтэй гар вэ 2016-11-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
АН-ЫГ ШИНЭЧЛЭХ ДАРГЫГ НЭРЛЭНЭ ҮҮ?