АМЕРИКИЙН ИРГЭД "АМЕРИК АРДЧИЛЛААС" ЗАЛХЖЭЭ

2016-11-10  

Америкчууд амиа бодохоор шийдэв. Тэд бүгдийг удирдах биш, өөрсдөө сайн сайхан амьдрахыг хүсэж, тэр хүслээ илэрхийллээ. Тэд Цагаан орныхон АНУ-ыг, хэдхэн гэр бүл, тэр дотроо, аав, хүү, нөхөр, эхнэр ээлжлэн Америк улсыг удирдахаас татгалзлаа.

Тэд хаан ширээг залгамжилдаг явдлыг тас цохилоо гэж европын хэвлэлд дурджээ. Зарим хэвлэлд, АНУ-д хүйсийн тэгш эрх хангагдаагүй нь харагдлаа. Цагаан арьстан эмэгтэй ч, хар арьстан эрэгтэйгээс дор юм байна гэхчилэн английн таблойд хэвлэлд нийтэлжээ. 

Тэд хуурамч дүр төрхтэй америк маягийн ардчиллаас ч залхаж байна гэсэн ишлэлийг ихээхэн татаж байна. Америк иргэн бүр өртэй, өрийн сүлжээнд баригдсан, хамаг амьдралаа, залуу насныхаа хамгийн эрч хүчтэй, оргил үеэ төр хэмээх байгууллагадаа, татвар хэмээх юмаар "шулуулж" байгаадаа дургүйцсэний илрэл ч гэж бичжээ. Тэд бий болгосон баялгаа бусадтай хуваалцах эрмэлзэлгүй байна. Тиймээс цагаачдыг хөөх, зайлуулах Трампын бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө түүнийг сонголоо. Харин нэг сайн тал нь, Оростой дүрэлзэхэд ойртож байсан, дайны аюул намжина гэж тоймчид цохон тэмдэглэж байна. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
АНУ:Тэгийшдэээ одоо 2016-11-10
Сарудай:хуурамч дүр төрхтэй америк маягийн ардчилал гэж яг үнэн шү 2016-11-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?