800 МЯНГАН ИРГЭН ПАК ГЫН ХЭ-Г ЭСЭРГҮҮЦЭЖ ЖАГСАХААР БОЛЖЭЭ

2016-11-11  

Маргааш Сөүл хотын төв талбайд тус улсын Их Хуралд суудалтай улс төрийн намын гишүүд оролцсон эсэргүүцлийн томоохон жагсаал зохион байгуулагдахаар болжээ.

Урьдчилсан тооцоогоор жагсаалд сайн дурын 1500 гаруй байгууллагын гишүүд болон иргэд гээд 800-н мянга орчим хүн оролцох бөгөөд хамгаалалтын албанд 170-180-н мянга орчим цагдаагийн ажилтнууд ажиллах ажээ.

Ерөнхийлөгч Пак Гын Хе-г огцрохыг шаардсан олон нийтийн жагсаал тус улсад зохион байгуулагдсаар байгаа билээ. Өмнөд Солонгост хамгийн олон хүн оролцсон жагсаал 2008 онд болж байсан ба АНУ-аас үхрийн мах импортлохыг эсэргүүцсэн жагсаалд 700-н мянга гаруй хүн оролцож байсан юм байна.

 

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?