АНУ-ын ерөнхийлөгч аав Билл Клинтон, төрийн нарийн бичгийн дарга, ерөнхийлөгчид өрсөлдөгч ээж Хиллари Клинтон нарынхаа улс төрийн үйл ажиллагааг охин Челси нь залгамжлах хүсэлтэй болохоо илэрхийлээд амжжээ.
36 настай Челси охин, АНУ-ын конгрессийн гишүүн, 79 настай Ниту Лоуигийн оронд конгрессийн гишүүн болох тухай New York Post сонинд мэдээллээ.
Клинтоны гэр бүл улс төрийн ялагдалд бууж өгөхийг хүсэхгүй байна. Эцэг, эхийнхээ үйл ажиллагааг охин нь ийнхүү үргэлжлүүлэхээр шийджээ.
Охин Челси нь, сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан. Хэрвээ, тэдний санаснаар бүтвэл, охин Челси нь ээжийгээ залгамжилж, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга ч болох боломжтой тухай тус хэвлэлд дурдсан байна.
Монголд ч гэсэн энэ үйл явц ажиглагдах болсон. Энэ жилийн орон нутгийн сонгуулиар л гэхэд, Элбэгдорж ерөнхийлөгчийн хүү сонгуульд нэр дэвшсэн. Өөр олон жишээг ч дурдаж болно.
Ц.ХИШГЭЭ