ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЭ : "БҮХ ХАРИУЦЛАГЫГ БИ ХҮЛЭЭНЭ" ГЭЖ ХЭЛЖЭЭ

2016-11-15  

Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе-г огцрохыг шаардсан олон нийтийг хамарсан жагсаал Сөүл хотын төв гудамжинд өнгөрсөн Бямба гаригт зохион байгуулагдсан.

Энэ удаагийн эсэргүүцлийн жагсаалд сайн дурын байгууллагуудаас гадна Их Хуралд суудалтай гурван намын дарга, төлөөлөгчид болон их хурлын гишүүд оролцсоноороо онцлогтой байсан байна. Тэд иргэдийг Ерөнхийлөгч Пак Гын Хе-г огцрохыг шаардсан жагсаалд идэвхтэй оролцохыг уриалахаас гадна тайван жагсаал хийх тул эмх замбараатай байж, цуглаан дуусах 23.00 цагт бүгд тарж явахыг анхааруулж байсан ажээ.

Эсэргүүцлийн жагсаалд хөдөө орон нутагт зохион байгуулагдсан жагсаалд оролцогчдыг нэмсэн байдлаар нийт нэг сая орчим хүн оролцсон бол цагдаагийн 28000 хүн хамгаалалтад ажилласан байна.

Жагсаалд оролцогсод найз нөхдийн харилцааг төрийн албатай холилдуулж, өөрийн туслахаар бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийг албан бусаар ажиллуулж байсан Ерөнхийлөгч Пак Гын Хе-г огцрохыгнэгэн дуугаар шаардаж байсан юм.

Энэхүү жагсаалтай холбогдуулан Ерөнхийлөгч Пак Гын Хе, Ерөнхийлөгчийн Тамгын газраар дамжуулан "Бүх хариуцлагыг би хүлээнэ" гэж хэлсэн байна.

 

 

Эх сурвалж : MGLRADIO.COM

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?