ТРАМП ХАНА ХЭРЭМ БОСГОЖ, 3 САЯ ЦАГААЧДЫГ ХӨӨНӨ ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ

2016-11-15  

Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаасаа хойш анх удаа телевизийн нэвтрүүлэгт ярилцлага өглөө.

Тэрээр “АНУ-д суугаа гэмт хэрэгт холбогдож байсан, бичиг баримтгүй цагаачдыг хөөн гаргана” хэмээн CBS телевизийн “60 минут” нэвтрүүлэгт оролцохдоо ахин хэллээ. Түүний энэхүү шийдвэр тус улсад амьдарч буй 3 сая орчим цагаачийг албадан гаргаж болзошгүйд хүрээд байна. Тэрээр гэмт хэрэгт холбогдож байсан дээрэмчид, хар тамхи зөөгчид зэргийг улсаасаа хөөн гаргана, үгүй бол шоронд хийнэ хэмээн ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Цагаачдыг хөөнө гэсэн хатуу бодлого барьж байгаа ч Трамп цагаачдын “гайхамшигтай хүмүүс” хэмээн онцолсон юм.

Мөн тэрээр Мексик, Америкийн хилийн дагуу хана хэрэм барих хүсэлтэй байгаагаа ч дахин илэрхийлжээ. Тэрээр “Хилийн зарим хэсгээр хана, зарим хэсгээр нь хаалт босгох хэрэгтэй. Би барьж байгуулахдаа сайн хүн шүү” хэмээн хэлсэн байна. Энэ нь Мексикээс орж ирдэг Латин Америкийн иргэдийн хууль бусаар нэвтэрдэг газрыг зохицуулах арга юм.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?