ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САЙД УЛЮКАЕВ, МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН САЙД Н.БАТБАЯР НАРЫГ ШАЛГАЖ БАЙНА

2016-11-16  

Оросын эдийн засгийн сайд Улюкаевыг 2 сая долларын хээл хахуулийн хэргээр шалгаж эхэллээ. Түүнийг шалгаж эхэлсэнтэй нь холбогдуулж, ерөнхий сайд Медведевийг дуудаж Путин асууж нягталлаа. Яагаад, намайг алгасаж, сайд нарыг шалгаж эхлэв? гэх дохиог Медведевт өглөө гэж Путиныг эсэргүүцэгч нар энэ уулзалтыг тодотгож байна. Харин Медведевийн хувьд, энэ асуудлыг маш нухацтай шалгах ёстой гэж хэллээ.

- Оросын төсөв санхүү дутаж, төрийн мэдлийн зарим компанийг хувьчлаж эхэлсэнтэй холбоотой. Төрийн өмчит Башнефть компанийн 50 хувийг Оросын санхүүгийн том акулын нэг Роснефть компани худалдан авахад, эдийн засгийн сайд Алексей Улюкаевыг оролцсон. Тэр Роснефть компанийг удаа дараа дарамталж, 2 сая ам.долларыг хахуульд авсан гэж Оросын эрүү, эрэн сурвалжлах хорооны хэвлэлийн төлөөлөгч Светлана Петренко мэдэгдлээ. Алексей Улюкаев нь 2013 оноос хойш Эдийн засгийн сайдаар ажиллаж буй, өмнө нь тус яамныхаа тэргүүн дэд сайд, тус яаманд ирэхээсээ өмнө Оросын Төв Банкны даргаар ажиллаж байсан нөлөө бүхий эрхэм ажээ. Түүнийг эдийн засгийн махинация хийж байна гэж сэжиглэн, 2016 оны 5-р сараас хойш анхааралдаа авч, утасны болон бүх яриаг нь чагнаж байжээ. Одоо түүний хээл хахуулийн хэргийг баримтаар тогтоох үлдсэн байна.

Харин Монголын эдийн засгийн сайд асан Н.Батбаярыг Чингис болон Самуурай бондын мөнгийг үр ашиггүй зарцуулсан хэргээр шалгаж эхэлсэн тухай Монголын прокурорын байгууллага мэдэгдэл хийсэн. Ийнхүү Орос, Монголын эдийн засгийн сайд нар нь улс орноо хөгжүүлэх ёстой атал, хувьдаа завшсан ижил хэргээр шалгагдаж эхэллээ.

 

 

Э.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Бурмаа:Буруу зүйл хийсэн бол заавал шийтгүүлдэг тогтолцоо монголд алга болоод удаж байна. Шалгадаг байгуул**** шалгаад үр дүн муутай байна. Монголд шударга ёс алга!!! 2016-11-16
ааа:худлаа шалгалаа л гэнэ 2016-11-16
Алтаа:Батбаярын туслах залуу юу болсон ???Шалгаад л байдаг 2016-11-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?