ТРАМПЫГ ЭСЭРГҮҮЦЭГЧДИЙН ИХЭНХ НЬ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨӨГҮЙ БАЙВ

2016-11-16  

Портлэнд хотод Доналд Трампыг эсэргүүцэж, үймээн дэгдээсэн 112 хүнийг цагдаа нар баривчлахад түүнээс 70 хүн нь сонгуульд саналаа өгөөгүй байсан байна. Саатуулагдсан хүмүүсээс ердөө 25 иргэн л сонгуульд оролцсон бол бусад нь насанд хүрээгүй эсвэл санал өгөх боломжгүй иргэд байжээ.

Портлэнд хотод иргэд зам дээр туг шатааж, эмх замбараагүй байдал үүсгэсэн тул цагдаагийнхан тэднийг саатуулаад байгаа юм. Түүний дунд 18 настай эрэгтэй хүүхэд галт зэвсэг ашигласан хэмээн буруутгагдаж байна. АНУ-ын хот бүрт ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Д.Трампыг эсэргүүцэж, жагсаал цуглаан болсоор байгаа юм.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Соёлоо:Аливаа жагсаалын ард зохион байгуулалттай бүлэг явж байдаг гэж үнэн шүү 2016-11-16
архаро:энэ угаасаа өрсөлдөгчийн л зохион бгулалт бгалда 2016-11-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?