Портлэнд хотод Доналд Трампыг эсэргүүцэж, үймээн дэгдээсэн 112 хүнийг цагдаа нар баривчлахад түүнээс 70 хүн нь сонгуульд саналаа өгөөгүй байсан байна. Саатуулагдсан хүмүүсээс ердөө 25 иргэн л сонгуульд оролцсон бол бусад нь насанд хүрээгүй эсвэл санал өгөх боломжгүй иргэд байжээ.
Портлэнд хотод иргэд зам дээр туг шатааж, эмх замбараагүй байдал үүсгэсэн тул цагдаагийнхан тэднийг саатуулаад байгаа юм. Түүний дунд 18 настай эрэгтэй хүүхэд галт зэвсэг ашигласан хэмээн буруутгагдаж байна. АНУ-ын хот бүрт ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Д.Трампыг эсэргүүцэж, жагсаал цуглаан болсоор байгаа юм.
О.НАНСАЛМАА