ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЕ-ГИЙН ӨМГӨӨЛӨГЧ ТҮҮНИЙ МЭДҮҮЛЭГ ӨГӨХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛАХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ

2016-11-16  

Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-тэй холбоотой хэргээр цагдаагийн агзар дуудагдан мэдүүлэг өгөхөөр болсон билээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр "Ерөнхийлөгч Пак Гын Хе нь өмгөөлөгчөө сонгосон" гэж мэдээлэлж байсан юм.

Тэгвэл түүний өмгөөлөгч нь хэргийг шалгаж байгаа цагдаагийн газарт хандаж "Ерөнхийлөгч Пак Гын Хе 16-17-ны өдрүүдэд мэдүүлэг өгнө гэж байсан ч би мэдүүлэг өгөх хугацааг хойшлуулах хүсэлтэй байна. Би  нэг хоногийн хугацаанд үйлчлүүлэгчийнхээ бичиг баримт, мэдээлэлтэй танилцаж амжихгүй бөгөөд надад хугацаа хэрэгтэй" гэсэн хүсэлт тавьсан байна.

Ерөнхийлөгчийн өмгөөлөгчийн энэхүү хүсэлтийг цагдаагийн газраас хүлээн авсан байгаа юм байна.

Гэвч улс төрийн бусад намуудын зүгээс "Ерөнхийлөгч Пак Гын Хе нь цаг хожихын тулд мэдүүлэг өгөх хугацааг санаатайгаар хойшлуулж байна" гэж шүүмжилж байгаа ажээ.

 

Эх сурвалж : MGLRADIO.COM

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?